Трампын Путинтэй уулзах төлөвлөгөө Зеленскийг цочирдуулав

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж, Будапештэд уулзахаар тохиролцсон нь Вашингтонд ирээд байсан Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг цочирдуулжээ. Энэ талаар Америкийн **Axios** сайтын нийтлэлд онцолсон байна.

Тус нийтлэлд "Зеленский Вашингтонд ирэхдээ Трамптай уулзаж, АНУ-аас Украинд "Томагавк" (Tomahawk) далавчит пуужин нийлүүлэх боломжийн талаар ярилцана хэмээн маш өөдрөг бодолтой байсан.

Гэвч Мэриленд мужийн Эндрюсийн агаарын цэргийн баазад газардсаны дараахан Украины төлөөлөгчид Трамп Владимир Путинтэй ярьж, Европын холбооны Украинд хамгийн таагүй ханддаг улсад тооцогддог Венгрид уулзахаар тохиролцсон талаарх мэдэгдлийг сонсоод ихээхэн гайхаж, цочирдсон" хэмээн онцолжээ.

Axios-ын мэдээлснээр, Зеленский Вашингтонд байх хугацаандаа Америкийн томоохон зэвсгийн үйлдвэрлэгчид болох Raytheon, Lockheed Martin компаниудын удирдлагуудтай уулзахаар төлөвлөж байсан аж.

Зеленский, Трамп нарын уулзалт баасан гарагт Цагаан ордонд болохоор товлогджээ. Трамп өмнө нь мэдэгдэхдээ "Зеленский надтай уулзахдаа ‘Томагавк’ пуужинг Украинд нийлүүлэхийг л хүсэх байх" гэж хэлсэн байна.

Пүрэв гарагт Путинтэй утсаар ярьсны дараа Трамп “Бид ойрын хугацаанд Венгрийн нийслэлд уулзахаар тохиролцсон” хэмээн мэдэгдсэн бөгөөд дараа нь "Уулзалт ирэх хоёр долоо хоногийн дотор болох боломжтой" гэж нэмж хэлсэн байна.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Чочин [62.167.164.213] 2025-10-17 12:49:10

Болж зеленски гэж дурак амаараа газар шаах цаг чинь тун ойртсоор зеленски чи удахгүй дээ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.