Оросын зэвсэгт хүчин Украины эрчим хүчний байгууламжуудад цохилт өгчээ

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, Оросын зэвсэгт хүчин Украины зэвсэгт хүчний үйл ажиллагааг дэмждэг эрчим хүч, тээврийн дэд бүтцийн обьектуудад цохилт өгсөн байна.
Тус яамны мэдэгдэлд “Оросын Зэвсэгт хүчний бүлэглэлүүдийн оператив-тактикийн нисэх хүчин, цохилтын зориулалттай дронууд, пуужин, цэрэг болон артиллерийн зэвсэглэл ашиглан Украины зэвсэгт хүчний үйл ажиллагааг хангаж буй эрчим хүч, тээврийн дэд бүтцийн байгууламжууд, цохилтын дрон хадгалах агуулахууд, мөн Украины зэвсэгт бүлэглэлүүд болон гадаадын хөлсний цэргүүдийн түр байрлаж буй 140 гаруй цэгт цохилт өгсөн” гэж дурджээ.
Эх сурвалж: RIA NOVOSTI
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [66.181.184.194] 2025-10-21 18:04:05
Орос л сүйрч байгаа шүү дээ бодит дээрээ
Энгүй [62.167.166.117] 2025-10-21 17:55:26
Болж дээ зүйл дуусгах хэрэгтэй Украинийг нэг мөр газартайн тэгшил