Трамп: БНСУ гадаад худалдааны тарифыг бууруулахын тулд 350 тэрбум ам.доллар төлнө
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Бүгд Найрамдах Солонгос Улс (Өмнөд Солонгос) нь гадаад худалдааны тарифыг бууруулахын тулд 350 тэрбум ам.доллар төлөх болно" гэж мэдэгджээ. Тэрбээр энэ талаар Truth Social цахим хуудастаа нийтэлсэн байна.
Трамп “Өмнөд Солонгос АНУ-аас өөрсдийн эсрэг хэрэгжүүлсэн тарифыг бууруулахын тулд 350 тэрбум ам.доллар төлөхөөр зөвшилцсөн. Үүнээс гадна тэд манай нефть, хийг илүү их хэмжээгээр худалдан авч, Өмнөд Солонгосын баян компаниуд, бизнес эрхлэгчдийн манай улсад оруулах хөрөнгө оруулалт 600 тэрбум ам.доллараас давна” гэж мэдэгджээ.
Мөн тэрбээр “Манай цэргийн холбоо урьд хожид байгаагүйгээр хүчтэй болсон. Тиймээс би тэдэнд одоогийн хуучин загварын, хамаагүй удаан хөдөлгөөнтэй дизель хөдөлгүүртэй шумбагч онгоцны оронд цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц барих зөвшөөрөл олгосон” гэж нэмж хэлсэн байна.
Өмнө нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ви Сон Лак хэлэхдээ, Трамп тус улсад цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц хэрэгтэйг зөвшөөрсөн гэж мэдэгджээ.
Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ






































.jpeg)











.jpg)
.jpg)















Сэтгэгдэл