Зеленскийг "The Guardian"-д ярилцлага өгөх үеэр зориуд цахилгаан тасалсан уу?

Aдмин / Гадаад мэдээ

Владимир Зеленскийг Британий "The Guardian" сонины сэтгүүлчид ярилцлага өгөх үеэр гэрэл унтарсан байна. Энэ ярилцлагыг Мариинскийн ордонд хийж байсан бөгөөд уг ордон Ерөнхийлөгчийн Тамгын газрын эсрэг талд байрладаг.

Зеленский ярилцлагаа эхэлснээс хойш хэдхэн секундын дараа цахилгаан тасалдсанаар бичлэг түр зогсжээ. Дараа нь нөөц генератор ажиллаж, цахилгаан сэргэсний дараа ярилцлага үргэлжилсэн байна.

"The Guardian" энэ цахилгаан тасралт урьдчилан төлөвлөсөн үйлдэл байсан уу, өөрөөр хэлбэл, Зеленский жирийн иргэдийн адил цахилгаангүй болох нөхцөл байдалтай тулгарч буйг харуулах зорилготой байв уу гэдгийг тодруулаагүй аж.

Оросын зэвсэгт хүчин бямба гаргийн шөнө Украины Зэвсэгт хүчин иргэний объектууд руу террорист халдлага үйлдсэний хариу болгон “шийтгэлийн цохилт” өгсөн байна.

Тэд өндөр нарийвчлалтай зэвсэг, түүний дотор “Кинжал” нэртэй дуунаас хурдан гипер пуужин ашиглан, Украины батлан хамгаалахын үйлдвэрийн байгууллагууд болон тэдгээрийг хангадаг хийн болон эрчим хүчний дэд бүтцийн объектуудыг онилжээ.

Үүний дараа “Центрэнерго” компани улсын бүх цахилгаан станцуудын үйлдвэрлэл зогссон талаар, харин “Укрэнерго” байгууллага Киевийг оролцуулан хэд хэдэн бүс нутагт цахилгаан тасалдсан талаар тус тус мэдээлсэн байна.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.