Украин: Xүч чадал нь хүсэл амбицаасаа ямагт дутаж ирсэн Орос одоо өнгөрлөө!

Aдмин / Гадаад мэдээ

Оросын цэргийн тусгай ажиллагаа Украинд 3 дахь жилийнхээ 9 дэх сар руугаа (тасралтгүй 1363 өдөр шөнө) шилжиж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэр хангах үүднээс украины dialog.ua/war/ сайт, франц профессор Бернар-Анри Леви, америк генерал Бен Хожес, британийн түүхч Филип Шорт, болгарын аналист Христо Грозев, оросын зохиолч судлаач Андрей Пиантковский, оросын эрдэмтэн Владислав Иноземцев нарын ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь огт тусгагдаагүй болно.

Орос орноо, Путиныг маш сайн мэддэг орос эрхмүүд Путины дэглэмийн нуралтыг шууд анхааруулсан буюу ёрлосныг монгол уншигчид хараахаасаа өмнө анхаарах буй заа. Эхлэе. Орост дайчилгаа, зурагт хоёроос өөр юу ч үлдсэнгүй. Нефть, арми цаана нь байнаа байна. Нэгдэн нягтарсан Барууны эсрэг нэгдэн нягтарсан Кремль л цор ганцаараа тулалдаж байна. Кремль шүү, Оросын ард түмэн биш. Кремлийг дэмжигчид нь ижил төрлийн дэглэмүүд юм.

Хятадын бүх ард түмэн, БНАСАУ-ын бүх ард түмэн, бүх иранчууд, бүх белоруссчууд биш шүү. Дэглэмүүд дэглэмээ хамгаалж байна. Тэгвэл Украинд Зеленскийг ганцааранг нь биш бүх украинчуудыг соёлт ардчилсан бүх ертөнц дэмжиж байна. Гол ялгаа нь энэ.

Орост ард түмний тархийг угаадаг үй олон ТВ байна, тэднийг ямагт айлгаж гөлөлзүүлж, боол болгож ирсэн айдсын машин байна. Айдсын машин нь заналхийллийн машинтайгаа холилдчихсон. Харин цаашаа хэр удаан тогтох вэ? Ингэхэд Путинд өөр юу үлдсэн юм бэ? Энэ тухай гаргалгаа, зүй тогтол, хэтийн төлөвийг нэр бүхий эрдэмтэд онолджээ.

Бернар-Анри Леви: –Путин бол байлдаанд ялагдсан бус, үзэл санааны хувьд ялагдсан. Одоо Орос орон итгэл үнэмшил дээр бус, айдас дээр тогтож байна. Айдас гэдэг бол хэн нэгний тогтоосон, гэхдээ түүнээсээ өөрөө ч айж явдаг систем юм. Энэ айдсаараа бол 2026 он Кремлийн хувьд дотоод нуралтын он байх болно. Дэглэм төгсгөл рүүгээ орохыг элитүүд нь өөрсдөө яаравчлан хийнэ. Дайн дуусаагүй байхад Украин ялчихаад байна. Яагаад? Үнэн мөнийн эрин үе ялж байна. Европ энх тайванд төдийгүй шинэ эрин үедээ бэлтгэх хэрэгтэй. Энэ бол прогноз биш. Эрин үеийн диагноз. Худал нь ялагдаж, үнэн нь ялж, үнэн нь зэвсэг болж байна. Орос-Украины дайны мөн чанар ийм рүүгээ явж байна.

Генерал Бен Хожес: –Украин дахь дайны төгсгөл Оросын хувь заяаг шийднэ. Кремлийнхэн өөрсдөө зогсоож хүчрэхгүй процесс эхлүүлсэн, тавиад туучихлаа. Дэлхийд хоёрт орох арми гэдэг үлгэр домог (миф!) баларлаа.

Оросын эдийн засаг дайнд татагдаж орж, санкцуудын дор дампуурал руугаа явж байна. Энэ байдлаараа цаашид ажиллаж чадах уу гэдэг аюул Москвагийн өмнө нүүрлэлээ. Харин НАТО болон холбоотнууд зөвхөн бэхжиж байна.

Оросын ирээүйн сценар юу вэ гэвэл удтал үргэлжлэх нуралт, зогсонги байдал, магадгүй эрх мэдлийн шилжилт, задрах эрсдэл, эсвэл “Асар том Хойд Солонгос” болж изоляцад орох явдал юм. Ямар ч зам сонгон авлаа гэхэд өмнөх их хүч, нөлөө эргэж Орост ирэхгүй. Энэ бол улс төрийн суртал ухуулга биш шүү. АНУ-ын цэргийн стратегийн нэр хүндтэй судлаачдын анализаар тэгж тогтоогдоод байна. АНУ-ын цэргийн стратеги судлаачид эзэнт гүрний нуралт, дайны ялагдлыг нь тэгж харж байна. Энэ дайны дараа Ертөнц ба Оросыг хэрхэн ойлгох, ялангуяа айлгадаг зэвсэг нь Кремлийг яагаад аврахгүй болчихов гэдэгт энэ анализ тийм л хариулт өгнө.

Филип Шорт: –Путины намтар судлалаар олон жил ажилласны хувьд хэлэхэд янз бүрийн хувилбар юу гэж хэлж байнав гэвэл Чаушеску, Кадаффи нар хэрхэн төгсгөл болсон тэр түүх л Путин дээр харагдаад байна. Дарангуйлагч өөрөө хэзээ ч явж далд орохгүй. Эрүүл мэнд нь болохоо байвал засгийн эрхээ алддаг, тойрон хүрээлэгчид нь түүнд итгэлээ гээдэг.

Оросын лидерийн хувьд хэрхэн алга болох вэ гэдэгт “хэрэв тэгвэл”, “хэзээ яаж” гэдэг асуулт тавих нь чухал биш. Төгсгөл нь зөвхөн төрийн эргэлтээр хэрэгжих юм биш, сонгуулиар бол бүр худлаа, харин тогтолцооны дотоод нуралтаар хэрэгжинэ.

Тэр тогтолцоогоо Путин өөрөө бий болгосон, Путин түүндээ л унана. Элитүүдийн үнэнч чанар суларч, шүүмжлэх нь ихсэж, эдийн засаг нь тамирдаж, дотоодын нуралт руугаа л энэ улс явж байна.

Христо Грозев: –Оросын элитийн дотор юу болоод байна? Аймшигтай үнэн тэндээс харагдаж байна. Оросын нийгэм тэр үнэнийг мөд илчилнэ.

Оросын тусгай албад бүрэн хаосын байдалд байна, гол гол чухал үйл явдлуудад тавих хяналтаа алдаж байна, армийн тал хувь нь гадаадын батальонуудаас бүрдсэн, байлдах чадвар эрс суларсан, улс орны дотоодод итгэл унасан.

Одоо байтлаа Оросын дээд эрх баригчид нууц мэдээллүүдээ барууныханд системтэйгээр дамжуулдаг, үндэсний аюулгүй байдлаа аюулын дор аваачсан, харин Путин нь олон нийтийн ил талбараас зугтаж, маш бат бэх хамгаалсан бункерт орж нуугдсан, гадаад ертөнцөөс бүрэн тасарч, бараг ойрын хамтрагч нараасаа холдсон байдалтай байна. Гамшиг Оросын хаалгыг тогшлоо.

сонин mn

Андрей Пиантковский: –Орост тулгараад байгаа бодит байдлыг 10 жилийн өмнө би хэлж анхааруулж байлаа. Ялахгүй, бас дуусашгүй дайнд Орос орон татагдан орно гэдгийг тэр үед би л хэлсэн. Эзэнт гүрэн хүчирхэг болох гээд авантюрын зам сонгох л юм бол өөрийнхөө сул доройгоос болж занганд ордог.

Путины систем нүдэн дээр илт дампуурч байна. Пригожины үймээний дараа гэхэд л Кремль элитүүддээ тавих хяналтаа алдсан, фронт дээрхи ялагдал нь дэглэм хууль ёсных гэдгийг эвдсэн. Ингэхэд яагаад Пригожин тэр үед Москва руугаа шударга ёсны цэргийн маршад гарч байсан юм бэ?

Энэ чинь Путины сул доройг л харуулсан шүү дээ. Путины 20 жилд босгосон системийг фронтын бүтэлгүйтэл, дотоодын паник нураачихлаа. Цаашаа засаглал нурах, дэглэмийн төгсгөл ирэх сценар магадлалтай боллоо. Кремлийн систем нурж, харин Украин нь Европын шинэ хүч болж гарч ирнэ. Маш олон жилээр өртөг төлөх ялалтгүй дайн гэдгийг бид харуулчихлаа. Ялж болохгүй дайн гэж бас байна. Орос өөрөө эдийн засгийн тулгуураа алдсанаар ялагдашгүй гэсэн мифээ гээлээ. Түрэмгийлэлд өртсөн субъект болох Украин нь улс үндэстнээ харин ч босгоод авлаа, Барууныхан нойрноосоо сэрлээ. Одоо зөвхөн дайны төгсгөлийг шийдэж байгаа хэрэг биш, Европын шинэ нүүр царайг бий болгож байна. Энэ бол хүч нь хэн юм бэ, түүний үнэ цэнэ юу вэ гэдэг шударга яриа, Кремлийнхний алдаа, шинэ Украин дахин мэндэлж байгаа явдал болно.

Владислав Иноземцев: –Орос орон өөрөө “Дайны корпораци” болчихсон байна. Одоо Орос орон дотооддоо нурж задрах үе шат руугаа орж байна. Орос орны сүүлийн жилүүдийн прогноз өршөөлгүй, түгшүүртэй өрнөлөө.

Эдийн засаг нурчихсан, элитүүд нь зөвхөн амиа аврахын төлөө, ард түмэн нь ядуурал ба дайн гэсэн эргүүлэгт орчихсон, дайных нь утга аль хэдийнээ алдагдсан байдалтай.

Ингэхэд Путин улс орноо удирдаад байгаа юм биш, эрх мэдэл засаглал гэдэг нь зөвхөн тэсч үлдэх механизм болж хувирсан, үзэл суртлыг айдас орлосон, худал хуурмаг нь энэ системийн цорын ганц тулгуур. Кремль, тусгай алба, суртал ухуулагчдын нуугаад байгаа зүйл одоо илэрхий болчихсон, эзэнт гүрэн гадны явууллагаар биш, дотоодын дарамтаасаа болж, дотоод сул орой зай, эзгүйтлээсээ болж нурах гэж байна.

Одоо Оросын хувьд шийдвэрлэх цаг тулгарлаа. Олон арван жилд анх удаа өөрөө өөртэйгөө халз тулна, мөргөлдөнө. Эзэнт гүрний финал аль хэдийнээ эхэлчихсэн, Орост ирээдүй алга. Задрал эхэллээ. Авторитар систем өөрийгөө хэмлэж идэж байна.

Элит нь цаашид Путинд итгэхгүй. Эдийн засаг мөхлийн ирмэгт, тэр чигтээ өр. Одоогийн Орос бол 1945 оны ялагдах дөхсөн Нацистын Герман шиг болчихсон, удахгүй Орос өөрөө нурна. Нурман дундаас 1945 онд Герман яаж үлдлээ, тэслээ, дараа нь Баруун Герман нь яаж хөгжил цэцэглэлийн зам сонгосонтой адил зүй тогтлоор өнөөгийн Орос замнах болно–Иноземцев!

Төгсгөлд нь: Явж явж Украин нь Оросын хувьд хөгжлийн толь болж гэрлээ тусгана. Орчин үеийн, XXI зуунтайгаа хөл нийлүүлсэн, Европын Холбоо, НАТО-гийн бүрэн эрхт гишүүн, хүчирхэг эдийн засаг, хүчирхэг армитай Украин бий болох нь гарцаагүй, цаг хугацааны асуудал. Харин Орос? Орос бол хүч чадал нь хүслээсээ дандаа дутаж ирсэн улс бөгөөд өнөөдрийн байдлаар ХХ зууны Сталины ялалтын сэтгэхүйгээрээ Сталины үеийн Зөвлөлт гүрнийг Украины ард түмний цус нулимсаар босгох гээд хамаг байдгаа тавиад тууж байна. Орос орон биш юм аа гэхэд Путины дэглэм амь зогоож, амьсгал хураах дээрээ тулаад байна!

Англи, opoc хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь

сонин mn


Сэтгэгдэл

зочин [66.181.186.57] 2025-11-17 15:06:41

МАН-ын дотоод тэмцэлд таарах үгс байнаМАН-ын ЗГ ямар зорилгоор унагаагаад дараа нь өөрсдөө унаж аврал горьдож үлдсэн, Зантка одоо ЗГ тогтвортой байх тухай ухуулж байхыг яана, Зантка Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэл хүч чадлыг доройтуулж байна, Бичиг явуулж үүрүүд дээр хайрцаглахыг оролдсон ч бас бус шүүмжлэл гарах гэж оролдож байгаа нь эхлэл Төлөөлөгчид ихэнхи нь учраа олохгүй айдастай мөртлөө урьдаас тавигдсан сценарыг алга ташилтаар хүлээн авахыг оролдов ,2027 -,28 онд сонгогчид дүн тавьж хүч түрэлт удахгүй нурах бий гэж болгоомжлов,

Слава укриан [202.9.41.115] 2025-11-17 15:02:45

Дайн хурдан дуусаасай


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.