ЭМЯ: Шинэ жил зэрэг нийтийг хамарсан баяр тэмдэглэхгүй байхыг уриалж байна
Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний улирлыг эрсдэл багатай даван туулахад төрийн болон хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгж, байгууллагуудад хамтран ажиллах дараах уриалгыг дэвшүүлжээ. Үүнд:
- Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 6 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид ажлын тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгох тухай Засгийн газрын 2025 оны 147 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх
- Бага насны хүүхэдтэй, жирэмсэн эх, архаг хууч өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй ажилтнуудыг цахим хэлбэрээр ажиллуулах,
- Шинэ жилийн баяр зэрэг нийтийг хамарсан баяр ёслол, спорт, соёл урлагийн арга хэмжээг хязгаарлах
- Амны хаалтаа зүүж эрсдэлээс хамгаалах,
- Ажилтан, албан хаагчдын биеийн дархлааг дэмжиж, витамин С-ээр баялаг чацаргана, аньс, нэрс, аарц, халуун сүү зэргийг ажлын байран дээр өгөх



































































Сэтгэгдэл
Зочин [64.119.29.2] 2025-11-28 15:10:39
Шинэ жил гэх мэт нийтийг хамарсан арга хэмжээг хязгаарлах нь зөв өө