Улсын хэмжээнд орны ачаалал нэмэгдэж 24 цагийн дотор 847 орыг нэмж дэлгэлээ
2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар, Улсын хэмжээнд эмнэлэгт 3,006 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 87.8% (2,641) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа ба өмнөх өдрөөс 8.5% (n=2,416)-иар нэмэгдсэн байна. Амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант жирэмсэн эмэгтэй 1.4% (42) байна.
Эрчимт эмчилгээний тасагт 79 хүүхэд эмчлүүлж байгаагаас 81.0% (64) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай ба өмнөх өдрөөс 20.3% (n=51)-иар өсжээ.
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 2,879 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай 76.5% (2,202) нь байна. Өмнөх өдрөөс 13.5% (n=1,904)-иар өссөн байна.
Улсын хэмжээнд орны ачаалал нэмэгдэж 1,138 орыг дэлгэн ажиллуулж байна. 24 цагийн дотор 847 орыг нэмж дэлгэлээ.


































































Сэтгэгдэл