Агаараас ундны ус гарган авах технологи боловсруулжээ

Aдмин / Гадаад мэдээ

Агаар мандлаас ундны ус гаргаж авах шинэ технологийг Шанхайн Жиаотун их сургуулийн мэргэжилтнүүд боловсруулсан тухай China Daily сонинд мэдээлжээ.

Ус цуглуулахын тулд конденсацийн /бодисыг уурын төлөвөөс шингэн эсвэл хатуу төлөвт шилжүүлэх/ болон шингээлтийн арга, мөн дулааны насосыг ашигладаг байна.

Энэхүү технологийг өндөр температур, агаарын чийгшил багатай зэрэг уур амьсгалын янз бүрийн нөхцөлд ажилладаг байхаар зохион бүтээсэн байна. Тодруулбал, нарны эрчим хүчээр ажилладаг бие даасан станцыг зохион бүтээсэн бөгөөд уг станц нь ямар ч дэд бүтэцгүйгээр ажиллах боломжтой ажээ.

Энэхүү төхөөрөмж нь жижиг автобусны буудалтай дүйцэхүйц хэмжээтэй, 15-40 хэмийн, 35-99 хувийн агаарын чийгшилтэй нөхцөлд ажиллах бөгөөд өдөрт 50 литр ундны ус үйлдвэрлэдэг байна.

Үүнээс гадна, арал дээрх зочид буудлууд, жижиг суурингуудад ашиглах боломжтой, өдөрт 1.6 мянга хүртэлх литр ус үйлдвэрлэх платформыг зохион бүтээжээ.

Энэхүү технологийг дэлхийн зарим бүс нутагт усны нөөцийн хомсдлыг шийдвэрлэх, усны хангамж тогтворгүй бүс нутгуудад ашиглахад тохиромжтой гэж үзэж байна.

Эх сурвалж: CHINA DAILY
Д.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.