Дональд Трамп шинэ онд дэлхийд энх тайван тогтоохыг эрмэлзэж буйгаа мэдэгдэв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шинэ онд дэлхийд энх тайван тогтоохыг эрмэлзэж буйгаа мэдэгдэв. Энэ тухай тэрбээр 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нд Флорида мужийн Уэст-Палм-Бичийн ойролцоох Мар-а-Лаго ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа ярьжээ.
Трамп сэтгүүлчдийн “Шинэ оны өмнө өөртөө ямар амлалтууд өгсөн бэ?” гэсэн асуултад “Боломжтой бүхнээрээ дэлхийд энх тайван тогтооно” гэж хариулжээ. Гэхдээ Украины байдал, Венесуэлд АНУ-ын тагнуулын төв газрын оролцоо зэрэг асуултуудад хариулаагүй, зөвхөн инээмсэглэн “Баярлалаа” гэж хэлсэн байна.
Өмнө нь Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын цэргүүдийг Украинд байрлуулах асуудлыг Трамптай ярилцаж буй талаар мэдэгдсэн бол Орос улс НАТО-гийн цэргүүдийг Украинд байрлуулахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн билээ.
Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ

















































.jpeg)














Сэтгэгдэл