Ираны эсэргүүцлийн жагсаалын үеэр зургаан хүн амиа алджээ

Aдмин / Гадаад мэдээ

Ираны эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын эсрэг эсэргүүцлийн жагсаал өнөөдөр тав дахь өдрөө үргэлжилж буй бөгөөд дор хаяж зургаан хүн амиа алдсан талаар Америкийн Associated Press агентлаг мэдээлэв. Эх сурвалжийн мэдээлснээр, нас барсан хүмүүсийн зарим нь Лордеган хотод, нэг нь Исфахан мужид бүртгэгджээ.

Ираны төрийн телевиз оны эхний өдөр Лурестан мужийн Кухдешт хотод “Басиж” цэрэгт харьяалагддаг нэг хүн амиа алдсан талаар мэдээлж, цэрэгжсэн хүчний байгууллага жагсаал зохион байгуулагчдыг буруутгасан байна. Харин эрх хамгаалагчдын мэдээлснээр, уг хүн жагсагч байсан аж.

Эсэргүүцлийн жагсаал арванхоёрдугаар сарын 28-нд Тегеранд худалдаа эрхлэгчид ээлж дараалан дэлгүүрээ хааснаар эхэлж, 30-ны өдөр жагсагчид, цагдаагийн хүчний хооронд мөргөлдөөн гарч, цагдаа нар нулимс асгаруулах хий ашигласан байна.

Жагсагчид “Дарангуйлагчийн үхэл” болон “Хаанд амжилт хүсье” зэрэг уриа лоозон барьж, зарим нь Исламын хувьсгалын үеийн хаант засаглалыг сэргээхийг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Ираны эрх баригчид иргэдийг жагсаалд оролцохгүй байхыг уриалж, “гадаадын дайснуудын оролцоо бүхий зохион байгуулалттай үймээн” хэмээн нэрлэсэн байна. Нэгдүгээр сарын 1-ний өдөр Тегеранд 30 хүнийг “нийтийн дэг журам зөрчсөн” хэмээн баривчилжээ.

Ираны эдийн засаг барууны хоригийн нөлөөнд өртсөн бөгөөд Ерөнхийлөгч Масуд Пезешкиан инфляц, өртгийн өсөлттэй тэмцэхээ амалжээ.

Эх сурвалж: AFP, REUTERS, DPA


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.