Лукашенко: АНУ Венесуэлд явуулсан ажиллагааны жинхэнэ шалтгаан нь нефть байсан

Aдмин / Гадаад мэдээ

АНУ Венесуэлд явуулсан ажиллагааны жинхэнэ шалтгаан нь нефть байсан гэж Беларусийн удирдагч Александр Лукашенко мэдэгдлээ. Тэрээр энэ тухай “Сүнслэг сэргэн мандалтын төлөө” шагнал гардуулах ёслолын үеэр хэлсэн байна.

Тэр "АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампад би зөвхөн талархаж байна. Учир нь, тэр ил тод хэлдэг: «Нефть. Бидэнд нефть хэрэгтэй!» Би энэ нөхцөл байдалд анхнаасаа тодорхой хэмжээнд татагдан орсондоо харамсаж байна.

Би америкчуудад венесуэлчүүд хамтран ажиллахад бэлэн гэдгийг мэдээлж байсан. Ийм тэнэг үйлдэл хийх хэрэггүй, учир нь түүнээс гарах маш хэцүү.

Шударга ёсыг бас харцгаая. Түүнд таарсан шүүгчид ч, өмгөөлөгчид ч шударга хүмүүс байна” гэж хэлснийг БелТА агентлаг дамжуулжээ.

Нэгдүгээр сарын 3-нд Венесуэлийн Гадаад хэргийн сайд Иван Хиль Пинто АНУ Каракас хот дахь иргэний болон цэргийн объектуудыг довтолсон гэж мэдэгдсэн байна. Тэрбээр Вашингтоны үйлдлийг цэргийн түрэмгийлэл хэмээн нэрлэжээ. Үүний дараа Венесуэлд онц байдал зарласан байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дараа нь цохилт өгснөө баталж, Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро болон түүний эхнэр Силия Флорес нарыг баривчлан улсаас гаргасан гэж мэдэгдсэн байна. Тэднийг АНУ-д авчирч, Нью-Йорк дахь урьдчилан хорих төвд саатуулжээ.

Нэгдүгээр сарын 7-нд Венесуэлийн иргэний аюулгүй байдлын асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч, Дотоод хэргийн сайд Диосдадо Кабельо АНУ-ын зэвсэгт халдлагын улмаас наад зах нь 100 хүн амь үрэгдсэн гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: TASS

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.