Абу-Дабигийн уулзалтаар дайныг зогсоохтой холбоотой бүх асуудлыг хэлэлцжээ

Aдмин / Гадаад мэдээ

Орос, АНУ, Украины төлөөлөгчид Арабын Нэгдсэн Эмирт Улсын Абу-Даби хотод хэлэлцээ хийх үеэрээ асуудлыг шийдвэрлэх бүх боломжит арга зам, нөхцөлүүдийг хэлэлцсэн гэж Axios цахим хуудсанд АНУ-ын засаг захиргаан дахь эх сурвалжаас эш татан бичжээ.

“Бүх зүйлийг хэлэлцсэн. Аль ч тал асуудлыг хэлэлцэхээс зайлсхийгээгүй. Нэг ч асуудлыг орхилгүй хэлэлцсэн, хэн нэгнээ ч шахах шаардлагагүй байсан. Өрөөнд асар их хүндэтгэл мэдрэгдэж байсан, учир нь тэд үнэхээр шийдэл олохыг эрмэлзэж байлаа” гэж эх сурвалж ярьжээ.

Уулзалтын үеэр талууд газар нутаг, Запорожийн АЦС-ийг хянахтай холбоотой асуудлуудыг, түүнчлэн аль аль талаас хурцадмал байдлыг намжаах арга хэмжээ авах талаар хэлэлцсэн байна.

Орос, АНУ, Украины төлөөлөгчдийн гурван талт эхний уулзалт нэгдүгээр сарын 23-нд Абу-Дабид болсон юм. Уулзалтын хоёр дахь үе шат нэгдүгээр сарын 24-нд болсон бөгөөд Оросын хэлэлцээний багийг Зэвсэгт хүчний Жанжин штабын ерөнхий газрын дарга Игорь Костюков,

Украины талыг Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн нарийн бичгийн дарга Рустем Умеров нар ахлан оролцжээ. Орос, АНУ, Украины төлөөлөгчдийн дараагийн хэлэлцээг Абу-Дабид хоёрдугаар сарын 1-нд хийхээр товлосон тухай Reuters агентлаг АНУ-ын албаны хүний хэлснийг эш татан мэдээлжээ.

Эх сурвалж: TASS
Д.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.