Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолыг шинэчлэн баталлаа

Aдмин / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл өчигдөр хуралдаж “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 03 дугаар тогтоолыг сүүлийн шатанд хэлэлцэж, нийт гишүүдийн саналаар эцэслэн баталлаа.

Анхан шатны тусламж үйлчилгээний бодлого, чиглэл, санхүүжилтийг тодорхойлох 03 дугаар тогтоолоор өрхийн эрүүл мэндийн төвд 56 тэрбум, сумын эрүүл мэндийн төвд 77 тэрбум, нийт 133 тэрбум төгрөгийн зузаатгал хийснээр түүхэн шийдвэр гаргав.

Тус тогтоолын гол шинэчлэлт нь хаалга баригчийн тогтолцоог бүрдүүлэх, архаг өвчний хяналт, хүн амын дундаж наслалт тэр дундаа эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд онцгойлон анхаарах, тусламж үйлчилгээний хүртээмж, хүний нөөцийн бодлого, нэг иргэний суурь тарифыг нэмэгдүүлж бэхжүүлэх, урамшууллын системийг тус тус нэгтгэн зохицуулснаараа онцлогтой юм.

Уг тогтоолоор Эрүүл мэндийн даатгалын системийг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх, анхан шатны өрх, сум, тосгоны эрүүл мэндийн байгууллагыг иргэний бүртгэл, хяналт, гүйцэтгэлээр нь үнэлэн урамшуулах, иргэдэд хүртээмжтэй, чанартай тусламж үзүүлэх гэсэн гурван талын оролцоог хангажээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.