ДЭМБ-аас хүүхдийн сонсголыг хамгаалах уриалга гаргав

Aдмин / Эрүүл мэнд

Жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг дэлхий нийтээр “Сонсголын өдөр” болгон тэмдэглэж буй. Энэ жил "Бүх хүүхдийн сонсголыг хамгаалъя" уриа дэвшүүллээ.

Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд 5-19 насны 90 сая орчим хүүхэд сонсголын эмгэгтэй байгаа ба 60 орчим хувь нь урьдчилан сэргийлж, эмчлэх боломжтой байгааг ДЭМБ-аас гаргасан.

Манай улсын нийт хүн амын 35 орчим хувийг 18 хүртэлх насны хүүхэд эзэлдэг бөгөөд нярайн скринингээр 0.23 хувь /166’444 хүүхдээс 150-д илэрсэн/ хүүхдэд аль нэг эсвэл хоёр талд сонсгол бууралт, дүлийрэлттэй оношлогдсон. Энэ нь 1000 амьд төрөлт тутамд 2.3 тохиолдол байна.

Иймд боловсролын байгууллагыг түшиглэн эцэг эхийн оролцоотой сонсголын эмгэгийг эрт илрүүлэн оношлох, тусламж үйлчилгээг цаг алдахгүй үзүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг ЭМЯ-наас мэдээлэв.

Цэцэрлэг, сургуульд суурилсан эрт илрүүлгийг ЭХЭМҮТ болон бусад төрөлжсөн эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгуулж, оновчтой, үр ашигтай тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж эхлээд байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.