НӨАТ: Нэг супер азтан тодорлоо

Aдмин / Эдийн засаг

Өнөөдөр буюу 2026 оны 3 дугаар сарын 18-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа.

Энэ удаагийн тохиролд 2026 оны 2 дугаар сарын 01-нээс 28-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, 2026 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 47 173 245 баримт хамрагдсанаас:

  • 8 орон таарсан 1
  • 7 орон таарсан 5
  • 6 орон таарсан 40
  • 5 орон таарсан 437
  • 4 орон таарсан 4326
  • 3 орон таарсан 42086

баримт тохиролд таарч азтан боллоо.

"Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлэн олгож байгаа юм.

Цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Сүхбаатар дүүрэг 46%, Баянхонгор аймаг +26%, Булган аймаг +21%, Багахангай дүүрэг +18%, Дархан-уул, Төв аймаг +16% байлаа. Та бусад дэлгэрэнгүй мэдээлэлийг sugalaa.ebarimt.mn цахим хуудаснаас авах боломжтой.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.