Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Ираны газрын тосыг 30 хоногийн хугацаанд хоригоос түр чөлөөлөхөөр шийдвэрлэж, хэрэв газрын тос аль хэдийн далайд гарсан бол худалдан авахыг зөвшөөрсөн тухай тус улсын Сангийн сайд Скотт Бессент баасан гарагт X нийгмийн сүлжээнд мэдээлжээ.
Сайдын хэлснээр, одоогоор хоригт ороод байгаа Ираны газрын тосыг Хятад улс хямд үнээр худалдан авч байгаа аж. Ийм арга хэмжээний тусламжтайгаар Вашингтон дэлхийн зах зээлд 140 сая орчим торх газрын тос нийлүүлэхийг зорьж байгаа ба ингэснээр “дэлхийн эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлж, Иранаас үүдэлтэй түр зуурын нийлүүлэлтийн дарамтыг багасгахад” тус дөхөм болно гэжээ.
“Чухамдаа бид "Баатарлаг хилэн" ажиллагаа үргэлжилж байх хугацаанд үнийг бага түвшинд барихын тулд Ираны газрын тосыг Техраны эсрэг ашиглах болно” хэмээн С.Бессент тайлбарласан байна. Үүнээс өмнө АНУ-ын засаг захиргаа ижил төстэй арга хэмжээг Оросын нефть, нефтийн бүтээгдэхүүнд хэрэгжүүлж байсан юм.
Ираны Газрын тосны яамны төлөөлөгч АНУ-ын засаг захиргааны мэдэгдлийн хариуд мэдэгдэхдээ, манай улсад “далайд байгаа эсвэл олон улсын зах зээлийг хангах нөөц байхгүй. Вашингтоноос зарласан арга хэмжээнүүд бол бодит үр дүнгээс илүүтэй “худалдан авагчдад найдвар төрүүлэх л” зорилготой" гэж X нийгмийн сүлжээнд бичжээ.
Д.ЖАРГАЛ




































































Сэтгэгдэл