Бортээгийн ордод хөрөнгө оруулж, хамтрах 1 тэрбум ам.долларын санхүүжилтийн санал иржээ

Aдмин / Эдийн засаг

Монгол Улсын Засгийн газар Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулж хамтран ажиллах саналыг олон улсад нээлттэй зарласан.

Хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн саналыг 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 13:00 цагт хүлээн авч, нээлтийн хурлыг тус өдрийн 14:00 цагт саналаа ирүүлсэн бүх аж ахуйн нэгж, консорциумын төлөөллийг байлцуулан “Эрдэнэс Тавантолгой” компанийн төв байранд ил тод, нээлттэй зохион байгуулжээ. Бортээгийн ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхолтой дотоод, гадаадын долоон аж ахуйн нэгж, консорциум материал ирүүлсэн бөгөөд 0.5-1 тэрбум ам.долларын урьдчилгаа төлбөрийн саналыг ирүүлээд байна.

Хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн материал, хамтран ажиллах саналыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн сонгон шалгаруулах бөгөөд 700 болон түүнээс дээш оноо авсан гурав хүртэлх оролцогчийг шалгаруулж хамтран ажиллах хэлэлцээрт урих аж. Засгийн газар төслийн хугацаанд Монголын талд ногдох өгөөжийг 51 хувиас бууруулахгүй байх зарчмыг баримталж байгаа аж.

Ингэхдээ санхүү, эдийн засгийн өгөөж, төсөл хэрэгжүүлсэн туршлага, ордыг цогцоор хөгжүүлэх төлөвлөгөө зэрэг шалгуур үзүүлэлтээр харьцуулан үнэлж, хамгийн үр ашигтай хөрөнгө оруулалтын шийдлийг ажлын хэсгээс Засгийн газарт танилцуулна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.