Энэтхэг рүү коксжих нүүсний дээжийг туршилтаар тээвэрлэнэ
“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.
Энэ үеэр Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явц, Монгол Улсаас БНЭУ руу коксжих нүүрсийг дээж болгон туршилтаар тээвэрлэх, нэгдлийн инженер, техникийн ажилтнуудыг чадавхжуулах, ирээдүйд шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэх зэрэг асуудлын хүрээнд санал солилцсон байна. Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг амжилттай хэрэгжүүлэхэд “Эрдэнэс Монгол” нэгдлийн зүгээс Элчин сайд болон бусад холбогдох албаны хүмүүстэй бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлжээ.
Мөн “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компаниас коксжих нүүрс худалдан авах хүсэлтэй байгаа БНЭУ-ын Steel Authority of India (SAIL) компанитай хамтарсан ажлын хэсэг байгуулан тээвэр, логистикийн асуудлыг шийдвэрлэх боломжийг эрэлхийлж, бодит үр дүн гаргах нь чухал болохыг онцлов.
Энэтхэг нь гангийн үйлдвэрлэлээр дэлхийд хоёрдугаарт ордог бөгөөд SAIL компани нь ган үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлдэг төрийн өмчит компани юм. Тус компани жилдээ 17 сая тонн коксжих нүүрсийг үйлдвэрлэлдээ ашигладаг. Үүний 85 хувийг АНУ, Австрали, Индонез зэрэг улсаас импортолдог байна.




















































.jpg)















Сэтгэгдэл