Х.Нямбаатар: Нарны гүүрээс Баруун дөрвөн зам хүртэлх явган хүний зам, талбайг шинэчилнэ

Aдмин / Эдийн засаг

Хотын дарга Х.Нямбаатар хаврын бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудаа эрчимжүүлэхийг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосон. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэлтэй Нарны гүүр орчимд ажиллаж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Энэ жил хаврын бүтээн байгуулалтын хүрээнд хэд хэдэн тохижилтын ажлыг хийхээр төлөвлөөд байна. Тухайлбал, Нарны гүүрээс Баруун дөрвөн зам хүртэлх явган хүний зам, талбайг бүхэлд нь шинэчилнэ. Ингэхдээ ногоон байгууламж, зүлэгжүүлэлт хийж, явган хүний хөтөчтэй хавтангаар шинэчлэх юм. Мөн баруун гар тийш эргээд буюу Сөүлийн гудамжны явган зам, гадна тохижилтыг шинэчлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас "Нарантуул" захаас 10 дугаар хороолол хүртэлх Нарны замыг иж бүрэн шинэчлэх ажлын зураг төсвийг хийж байгаа. Тус ажлыг энэ жил эхлүүлнэ” гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [188.162.249.4] 2026-04-14 20:17:56

бас л бордур солихоно .


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.