Бүсчилсэн хөгжлийг дэмжих, тэгш бус байдлыг бууруулах чиглэлд нүб-тай хамтран ажиллах талаар ярилцав
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап ван Хиердэнийг (2026.04.23) хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар НҮБ-ын Монгол Улстай 2028-2032 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны таван жилийн стратегийн хүрээнд хамтран ажиллах боломжит чиглэлүүдийн талаар санал солилцов. Тухайлбал, эрчим хүч, эрүүл мэнд, боловсрол, хүний хөгжил зэрэг салбаруудад хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн тэлж, цаашлаад хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх замаар хөдөлмөрийн зах зээлийг тэлэх, жижиг дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах нь чухал ач холбогдолтойг онцлов.
Түүнчлэн бүсчилсэн хөгжлийг дэмжих замаар тэгш бус байдлыг бууруулах чиглэлд НҮБ-тай хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.
























.jpeg)






































Сэтгэгдэл