2023 оноос хойш 18.3 сая хүүхдийг вакцинжуулжээ
Цар тахлын улмаас тасалдаад байсан хүүхдийн дархлаажуулалтыг сэргээх дэлхий нийтийн аяны хүрээнд 2023 оноос хойш 18.3 сая хүүхдийг 100 гаруй сая тун вакцинд хамруулсан тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) болон “Гави” (Gavi) вакцинжуулалтын холбоо пүрэв гарагт мэдээлжээ.
Дээрх байгууллагууд 2023 оны "Дархлаажуулалтын дэлхийн долоо хоног"-ийн үеэр "The Big Catch-Up" (Их нөхөн дархлаажуулалт) санаачилгыг эхлүүлжээ. Дэлхийн 36 орны 1-ээс 5 хүртэлх насны хүүхдүүдийг хамруулсан уг санаачилга энэ оны гуравдугаар сард дуусгавар болсон байна. Аяны явцад өмнө нь нэг ч тун вакцин хийлгэж байгаагүй 12.3 сая хүүхдийг сахуу, халдварт саа зэрэг өвчний эсрэг дархлаажуулсан байна. Түүнчлэн улаан бурханы вакцин огт хийлгээгүй 15 сая орчим хүүхдийг вакцинд хамруулжээ. Эцсийн тоон мэдээллийг нэгтгэж дуусаагүй байгаа хэдий ч уг санаачилгын хүрээнд дархлаажуулалтаас хоцорсон 21 сая хүүхдийг вакцинд хамруулах зорилт нь биелэх төлөвтэй байгааг дээрх хоёр байгууллагын төлөөлөгчид мэдэгдсэн байна.
НҮБ-ын Хүүхдийн сангийн (ЮНИСЕФ) Дархлаажуулалт хариуцсан захирал Эфрем Леманго хэлэхдээ, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг эрс танасан нь дархлаажуулалтын үйлчилгээнд ихээхэн нөлөөлж, асар их хүчин чармайлтаар хүрсэн ахиц дэвшлийг ухрааж болзошгүй" хэмээн мэдэгджээ.
АНУ-ын Эрүүл мэндийн сайд бөгөөд вакцины асуудалд шүүмжлэлтэй ханддаг Роберт Ф.Кеннеди өнгөрсөн онд буурай орнуудад вакцин нийлүүлэхэд тусалдаг “Гави” холбоонд олгох санхүүжилтийг танажээ. Тэрбээр тус холбоог вакцины аюулгүй байдлын асуудалд хангалтгүй ханддаг хэмээн мэдэгдэж байв. 2023 онд дэлхий даяар 14.5 сая хүүхэд үндсэн дархлаажуулалтаас хоцорсон бөгөөд ялангуяа зэвсэгт мөргөлдөөнтэй бүс нутагт нөхцөл байдал хамгийн хүнд байгаа ажээ.





























.jpeg)
































Сэтгэгдэл