Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлнэ

Aдмин / Эдийн засаг

“Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах шийдвэрийг өнгөрсөн хоёрдугаар сард танилцуулсан.

Тус компани 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Үүнээс нэгж хувьцаанд 65.55 төгрөгөөр тооцон нийт 786.6 тэрбум төгрөгийг ногдол ашигт хуваарилахаар болсон байна. Үүнээс Монгол Улсын 3.5 сая иргэн-хувьцаа эзэмшигчдэд нийт 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг ногдохоор тооцсон аж. Ингэснээр 1072 ширхэг хувьцаатай нэг иргэн татварын дараах байдлаар 63242 төгрөгийн ногдол ашиг авах юм. Ногдол ашгийн олголтыг өнөөдөртөө багтаан зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Иргэдэд өмнө нь 2019 онд 96 мянган төгрөг, 2022 онд 116 мянган төгрөг, 2023 онд 285 мянган төгрөг, 2024 онд 350 мянган төгрөг, 2025 онд 70 мянган төгрөг олгосон бол 2026 онд 63 мянган төгрөг олгох гэж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.