Төрийн өмчийг зөвшөөрөлгүй ашиглуулж, 410 саяын зардлыг төсвөөс гаргажээ
Биеийн тамир, спортын улсын хорооны 2025 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар нийт 8.4 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ. Аудитын байгууллагын дүгнэлтээр эдгээр зөрчлийн гол шалтгаан нь харьяа байгууллагуудын дотоод хяналт сул байсантай холбоотой аж.
Тухайлбал, худалдан авах ажиллагааны хууль зөрчиж, тендер зарлах ёстой зардлуудыг жижиг хэсэгт хуваан шууд гэрээ байгуулсан тохиолдол илэрсэн бөгөөд нийт 1.2 тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ.
Үүнээс гадна төрийн өмчийг холбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр иргэн, аж ахуйн нэгжид үнэ төлбөргүй ашиглуулсан зөрчил илэрсэн байна. Ингэхдээ ашиглалтын зардал болох 410 гаруй сая төгрөгийг улсын төсвөөс төлсөн нь аудитын шалгалтаар тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийг ашиглуулахтай холбоотой хууль, журмыг мөрдөөгүй гэсэн үг юм.
Биеийн тамир, спортын улсын хороо 2025 онд спортын салбарын үйл ажиллагааг дэмжихэд дараах төсвийг зарцуулсан байна. Тодруулбад, олимп болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдын урамшуулалд 1.9 тэрбум төгрөг, Үндэсний шигшээ багийн үйл ажиллагаанд 11.6 тэрбум төгрөг, спортын өндөр амжилт гаргасан тамирчдын шагнал урамшуулалд 1.3 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Үүнээс гадна допингийн эсрэг үйл ажиллагаанд 590 сая төгрөг, олимп болон паралимпийн үйл ажиллагааг дэмжихэд 578.4 сая төгрөг, бүсийн спортын хөгжлийг дэмжихэд 797.9 сая төгрөг, үндэсний тэмцээн наадамд 915.2 сая төгрөг, иргэдийн идэвхтэй амьдралын хэвшлийг дэмжих ажилд 145.5 сая төгрөгийг тус тус төсөвлөж, зарцуулжээ.
















.jpeg)














































Сэтгэгдэл