Дөрөвдүгээр сард 64 мянга гаруй жуулчин Монголд иржээ

Aдмин / Эдийн засаг

Монгол Улсыг зорин ирэх гадаадын жуулчдын урсгал тогтвортой нэмэгдэж, аялал жуулчлалын салбарын өсөлт эрчимтэй үргэлжилж байна.

Статистик мэдээллээс үзэхэд, 2026 оны эхний дөрвөн сарын байдлаар манай улсад нийт 208028 гадаадын жуулчин хүрэлцэн ирсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 35 хувиар буюу 54260 жуулчнаар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Үүнээс зөвхөн 2026 оны дөрөвдүгээр сард 64597 жуулчин ирсэн байна. Энэ нь 2025 оны дөрөвдүгээр сарынхтай харьцуулахад 26 хувиар өссөн дүн юм.

Аялал жуулчлалын оргил улирал эхэлж байгаатай холбогдуулан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон харьяа байгууллагуудаас үйлчилгээний чанар стандартыг сайжруулах, олон улсын сурталчилгааг эрчимжүүлэх, бүс нутгийн аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлд тогтмол анхаарахаар төлөвлөжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.