Налайхын хаагдсан уурхайн 10 га газрыг "Ногоон төгөл" болгоно
Монголд хариуцлагатай уул уурхай, нөхөн сэргээлт зэрэг сэдвийг ярьдаг боловч бодит ажил болсон нь тун цөөхөн. Тэгвэл
БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-тай хамтран Налайхын хаагдсан уурхайн 10 га газрыг нөхөн сэргээх, тохижуулах төслийг хэрэгжүүлж эхэлжээ.
Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" хөтөлбөрийг дэмжих бодлогын хүрээнд хийгдэж буйгаараа онцлог аж.
Гүний уурхайн эвдэрсэн газрыг нөхөн сэргээж жишиг болохуйц энэхүү төсөл нь Монгол Улсад анх удаа хэрэгжиж байгаа гэнэ.
Төсөл гурван үе шаттай хэрэгжих бөгөөд;
Уурхайн нөхөн сэргээсэн газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжиж мод үржүүлгийн цэг байгуулна
Солонгос улсын уул уурхайн нөхөн сэргээлтийн туршлагыг нутагшуулж, хариуцан ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэх ажээ.

































































Сэтгэгдэл