Д.Трамп: Иранд дахин цохилт өгч магадгүй

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мягмар гарагт мэдэгдэхдээ, АНУ Иранд дахин цохилт өгөх шаардлага гарч болзошгүйг дурдаад, цохилт өгөх тушаал гаргахад ердөө нэг цаг дутуу байхад би шийдвэрээ хойшлуулсан гэжээ.

Дайныг зогсоох тухай Техраны гаргасан шинэ саналтай холбоотойгоор цэргийн ажиллагааг үргэлжлүүлэх төлөвлөгөөгөө түр хойшлуулснаа мэдэгдсэний маргааш нь Д.Трамп ийнхүү мэдэгдэв. Ираны удирдагчид хэлэлцээр байгуулахыг гуйж байна хэмээн тэрбээр онцлоод, хэрэв тохиролцоонд хүрэхгүй бол ойрын өдрүүдэд АНУ дахин цохилт өгнө гэдгийг нэмж дурджээ.

Дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс хэлэхдээ, АНУ-Ираны хэлэлцээнд ихээхэн ахиц дэвшил гарсан бөгөөд талуудын аль нь ч цэргийн ажиллагааг дахин сэргээхийг хүсэхгүй байгаа гэв.

Г.ЭНХ-ОД

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.