Энхийн хэлэлцээр байгуулснаас хойш 30 хоногийн дараа Ормузын хоолойг нээнэ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ болон Иран улс дайсагналаа зогсоох хэлэлцээрт хүрснээс хойш 30 орчим хоногийн дараа Ормузын хоолойг нээхээр төлөвлөж байна гэж “Nikkei” сонин Ойрх Дорнодын дипломат эх сурвалжаас эш татан даваа гарагт мэдээлжээ. Хэлэлцээр байгуулснаас хойших 30 хоногийн хугацаанд Ираны тал тус хоолойг минагүйжүүлэх бөгөөд ингэснээр бүх улсын хөлөг онгоцууд чөлөөтэй, аюулгүй зорчих нөхцөл бүрдэхийн сацуу Иран улс дамжин өнгөрөх хураамж авахаа зогсоох ажээ. Мөн өнгөрөгч дөрөвдүгээр сарын эхээр тогтоосон гал зогсоох дэглэмийг 60 хоногоор сунгах бөгөөд энэхүү хоёр сарын хугацаанд Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар хэлэлцээ хийхээр төлөвлөж байгааг дээрх мэдээлэлд нэмж дурдсан байна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.