Өмнөд Солонгосын гоо сайхны салбарын ашиг 10 тэрбумаас давжээ
БНСУ-ын гоо сайхны салбарын ашиг 2025 онд 10 тэрбум ам.доллароос давж, эрчимтэй хөгжиж буй “К-гоо сайхан”-ы салбарт түүхэн амжилт тогтоолоо. Тус улсын Хүнс, эмийн аюулгүй байдлын яамны мэдээлснээр, худалдааны ашиг өмнөх оныхоос 13.5 хувиар өсөж, 2025 онд 10.1 тэрбум ам.долларт хүрсэн байна. Өмнөд Солонгос 2012 онд гоо сайхны бүтээгдэхүүний худалдаанаас 90 сая ам.долларын ашиг олж байсан бол түүнээс хойш энэхүү үзүүлэлт тасралтгүй өссөөр байгаа юм. Тухайлбал, худалдааны ашиг сүүлийн жилүүдэд хурдацтай нэмэгдэж, 2022 онд 6.6 тэрбум, 2023 онд 7.1 тэрбум, 2024 онд 8.9 тэрбум ам.долларт тус тус хүрсэн байна.
Гоо сайхны бүтээгдэхүүн нь нийт гадаад худалдааны 78 тэрбум ам.долларын ашгийн 12.9 хувийг бүрдүүлсэн бөгөөд энэ нь тус салбар тэргүүлэх чиглэлүүдийн нэг болохыг бататгаж байна.
БНСУ-ын нийт гадаад худалдааны ашиг 2017 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрснийг тус яам онцолсон бөгөөд нийт ашгийн 10 гаруй хувийг гоо сайхны бүтээгдэхүүний салбар дангаар бүрдүүлжээ. Энэхүү дээд амжилтыг К-поп дуу хөгжим, Солонгосын олон ангит кино зэрэг соёлын бүтээгдэхүүний экспорт нь дэлхий дахинд түгэн дэлгэрч, нэр хүнд нь өссөнтэй холбон тайлбарлаж байна.



































































Сэтгэгдэл