Ногоон карт авах журмыг өөрчилжээ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас ногоон карт (байнгын оршин суух зөвшөөрөл) хүсэгчдэд зориулсан шинэ журмыг танилцуулжээ. Уг журмын дагуу АНУ-д оршин сууж буй гадаадын иргэд хүсэлтээ батлагдах хүртэл тус улсаас явах шаардлагатай болсон байна.

Энэхүү арга хэмжээ нь одоо АНУ-д оршин сууж байгаа, мөн хууль ёсны дагуу байнгын оршин суугч статус авахыг эрмэлзэж буй хүмүүст хамаарах аж. Шинэ журмын дагуу "онцгой нөхцөл байдалтай" тулгарсан хүмүүст зориулж зохицуулалт хийж магадгүй байна.

Энэхүү шинэ бодлогыг хэрэгжүүлж эхэлсний дараа үл ойлголцол, төөрөгдөл үүсжээ. АНУ-ын иргэнтэй гэр бүл болсон хүмүүс, ажлын болон оюутны виз эзэмшигчид, түүнчлэн дүрвэгсэд, улс төрийн орогнол хүсэгчид зэрэг хууль ёсны статус бүхий гадаадын иргэд АНУ-д байх хугацаандаа байнгын оршин суух зөвшөөрөл хүсэх өргөдөл гаргаж, холбогдох бүх үйл явцыг хагас зуун жилийн туршид тэндээ явуулах боломжтой байсан юм.

АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яамнаас мэдэгдэхдээ, энэхүү бодлого нь "хууль тогтоомжийг мөрдөн ажиллаж, амьдарч ирсэн өндөр ур чадвартай өргөдөл гаргагчид болон туршлагатай мэргэжилтнүүдэд мэдэгдэхүйц нөлөөлөхгүй" гэжээ.

H-1B (мэргэжлийн ажилтан) визтэй иргэд энэхүү шаардлагаас чөлөөлөгдөнө гэж "Fragomen" хуулийн фирмийн түнш Кевин Майнер үзэж байна. Эдгээр виз нь давхар зориулалттай визийн ангилалд багтдаг бөгөөд эзэмшигчдэдээ АНУ-д цагаач бус статустай байх хугацаандаа ногоон карт авах хүсэлт гаргах боломжийг олгодог байна. Албан шаардлагад эдгээр давхар зориулалттай визийг онцгойлон дурдаж, шинэ журамд хамаарахгүй байх зохицуулалт хийж болно гэжээ.

Америкийн Цагаачлалын хуульчдын холбооны төрийн байгууллагатай харилцах асуудал хариуцсан ахлах захирал Шев Далал-Дхейнигийн хэлснээр, шинэ бодлого нь визийн хугацаа нь хэтэрсэн хүмүүсийг чиглэсэн байж магадгүй. Тухайлбал, визийн хугацаа нь дууссаны дараа АНУ-д үлдсэн америк иргэдийн эцэг эх, тус улс руу шилжин ажиллахаар ирсэн компанийн ажилтнууд, эсвэл шашны зүтгэлтэн, сүм хийдийн ажилтнуудад зориулсан визээр ирсэн хүмүүс уг бодлогод өртөж магадгүй байна.

Д.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.