Европын удирдагчид Орос, Украины хооронд гал зогсоох хэлэлцээг дэмжихэд бэлэн байна

Aдмин / Гадаад мэдээ

Гал зогсоох тохиролцоонд хүрэхийн тулд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын хооронд хэлэлцээ хийх саналыг дэмжиж байгаагаа Их Британи, Герман, Францын удирдагчид илэрхийлээд, үүнд Европын орнууд өөрийн үүргийг гүйцэтгэх болно гэж ням гарагт мэдэгджээ.

Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер, Германы Канцлер Фридрих Мерц, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар хамтарсан мэдэгдэл гаргаж, дайныг зогсоох тухай В.Зеленскийн уриалга болон АНУ, Европын орнуудын идэвхтэй оролцоотойгоор Украин, Оросын хооронд шууд хэлэлцээ хийх саналыг сайшаасан байна.

Европын удирдагчид болон В.Зеленский нар нэн даруй гал зогсоохоос эхлээд "шударга, бат бөх энх тайван"-ыг тогтооход шаардлагатай нөхцөлүүдийг тодорхойлжээ.

В.Зеленський “Х” нийгмийн сүлжээний хуудсандаа мэдэгдэхдээ, талууд дипломат үйл явцыг сэргээн эрчимжүүлэх боломжит арга замууд, түүнчлэн энэ үйл явцад гүйцэтгэх Европын үүргийн талаар хэлэлцсэн гэжээ.

“Украины хувьд хэлэлцээний явцад Европын байр суурь, дуу хоолой хүчтэй байх нь үргэлж тэргүүлэх чиглэл байсаар ирсэн" гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Г.ЭНХ-ОД


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.