17 мянга гаруй иргэн 1,8 тэрбум төгрөгийн тусламж, үйлчилгээ авчээ

Aдмин / Эдийн засаг

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ хувиараа төлдөг малчид, оюутнууд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон гадаадын иргэн, харьяалалгүй хүмүүсийн дөрөвдүгээр сарын шимтгэл төлөлт, тусламж үйлчилгээний нэгдсэн мэдээллийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/-аас танилцууллаа. Тайлант хугацаанд хувиараа хөдөлмөр эрхлэгчид өндөр байсан бөгөөд нийт 73,629 иргэн 1,1 тэрбум төгрөгийн шимтгэлийг даатгалын санд төвлөрүүлсэн байна. Түүнчлэн тус бүлгийн иргэд 54,781 тохиолдлоор эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч, гэрээт эмнэлгүүдэд даатгалын сангаас нийт 7,4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.

Мөн хугацаанд нийт 22,326 оюутан залуус 353.6 сая төгрөгийн шимтгэл төлж, даатгалдаа хамрагджээ.

Энэ оны дөрөвдүгээр сард 17,207 тохиолдлоор эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан бөгөөд үүнд ЭМД-ын сангаас 1.8 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Малчдын хувьд 7,029 иргэн нийт 111.3 сая төгрөгийн шимтгэлийг санхүүжүүлсэн бөгөөд 3,822 тохиолдлоор 11 төрлийн тусламж, үйлчилгээ авч, үүнд ЭМД-ын сангаас 549 сая төгрөг зарцуулжээ. Орон нутагт болон нийслэлд оршин сууж буй гадаадын иргэн, харьяалалгүй 60 хүн 2.1 сая төгрөгийн шимтгэл төлсөн бол таван төрлийн тусламж, үйлчилгээний 37 тохиолдолд ЭМД-ын сангаас 1.7 сая төгрөгийн санхүүжилт хийсэн байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.