АНУ болон Ираны талууд Ормузын хоолойг нээх урьдчилсан тохиролцоонд хүрснээ мэдээллээ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ болон Ираны талууд Ормузын хоолойг нээх урьдчилсан тохиролцоонд хүрснээ мэдээллээ

Ингэснээр олон мянган хүний аминд хүрсэн Ойрх Дорнодын дайныг зогсоож, Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг 60 хоногийн турш хэлэлцэх суурь тавигдаж байна. Хоёр улсын төлөөлөгчид VI сарын 19-нд Швейцарт уулзаж, хэлэлцээрт албан ёсоор гарын үсэг зурахыг зарласан ч хэлэлцээрийн заалт, нөхцөлийн талаар аль ч тал дэлгэрэнгүй мэдээлээгүй байна. “Энэхүү агуу гэрээ нь бүс нутаг даяар энх тайван, аюулгүй байдлыг цогцлоох болно" хэмээн Дональд Трамп өөрийн сошиал хуудас дахь мэдэгдэлдээ онцолж, ирэх баасан гарагт хэлэлцээр хүчин төгөлдөр болмогц Ормузын хоолойг нээхийг зарлажээ.

Харин Ираны төрийн хэвлэл уг тохиролцоог АНУ, Израилын тал бууж өгсөн мэтээр тодорхойлж байна. "АНУ-Израилын дайснуудыг бүх фронтод дайныг зогсоохоос өөр аргагүй байдалд хүргэлээ" хэмээн Ираны төрийн телевизээр мэдээлж, Ираны газрын тосны худалдаанд тавигдсан хориг арга хэмжээнүүд зөөлрөхийг мөн онцолжээ.

Мэдээлэл гарсны дараа газрын тосны үнэ огцом уналаа. Өнгөрсөн долоо хоногт сүүлийн гурван сарын доод цэгтээ хүрээд байсан брент газрын тосны үнэ дахин 4 хувиар буурч, баррель нь 83 ам.доллар болсон байна

ЭХ СУРВАЛЖ: Bloomberg tv

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.