ЗГ: Иргэдийн санал, санаачилгыг авах "E-ZASAG" платформ хэрэглээнд нэвтэрлээ
Иргэдийн санал, санаачилгыг авах "E-ZASAG" платформ хэрэглээнд нэвтэрлээ
"E-ZASAG" платформ ашиглалтад орлоо. Мэдээ мэдээллийг ил тод байршуулна. Иргэд санал гаргаад, 20,000 санал авбал Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ.
Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд хамаарах нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлыг төлөвлөх, боловсруулах, хэрэгжүүлэхдээ иргэдийн санал авах, хэлэлцүүлэх ажлыг Монгол Улсын Засгийн газрын цахим систем e-zasag.mn -ээр дамжуулан зохион байгуулах, байгууллагын вэб сайтдаа "e-zasag.mn" цэс үүсгэж, системийн холболт хийх арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, агентлагийн дарга нарт даалгалаа.

Энэхүү систем нь
-Иргэдийн санал, хүсэлт, санаачилгыг цахимаар хүлээн авах,
-Нийтийн хэлэлцүүлэг, санал асуулгыг ил тод зохион байгуулах,
-Иргэдийн оролцоонд суурилсан шийдвэр гаргах,
-Төр, иргэн, байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах,
-Иргэдийн саналын хэрэгжилт, шийдвэрлэлтийн явцыг нээлттэй мэдээлнэ.

COP17 бага хурлыг зохион байгуулах дэд хороодын ажлыг уялдуулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)-ыг зохион байгуулах Үндэсний хорооноос 2026 оны тавдугаар сарын II хагас болон зургаадугаар сарын эхний хагаст хийж гүйцэтгэсэн ажлын тайланг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир танилцууллаа.
Бодлого төлөвлөлт, олон улсын хамтын ажиллагаа, Хандив, тусламжийг төвлөрүүлэх, ивээн тэтгэгч, түншүүдтэй хамтран ажиллах, Иргэд, залуучуудын оролцоог хангах, Бүсчилсэн зөвлөлдөх уулзалтууд зохион байгуулах, Дэд бүтэц, бүтээн байгуулалт, Үйлчилгээ, аюулгүй байдал, Цахим үйлчилгээ үзүүлэх чиглэлээр зохион байгуулалтын талаар танилцууллаа.

Тухайлбал, цахим үйлчилгээ үзүүлэх чиглэлээр:
Бага хурал (COP17)-ын цэнхэр, ногоон бүсэд нэвтрэх гадаадын иргэдэд зориулсан цахим виз мэдүүлгийн системийн цонхыг www.unccdcop17.org вэбсайтад байршуулж, ашиглалтад оруулсан.
Хүлээн авагч улсын албан ёсны цахим хуудас www.unccdcop17.org-ийг нээж, гадаадын төлөөлөгч, оролцогч болон зочдын байрлах буудал, тээвэр логистик, үзвэр үйлчилгээ, Монгол Улсаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагааг цахим хуудсаар түгээж эхлээд байна.
Үндэсний хорооны дэд хороодын нэгдсэн хуралдааныг зохион байгуулж, нийт 12 дэд хорооны удирдлага, гишүүд, нарийн бичгүүд, төлөвлөсөн ажил, гүйцэтгэл, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, тодорхой шийдвэрүүд гарч, цаг үеийн асуудлыг шуурхай шийдвэрлэж, дэд хороодын үйл ажиллагааг илүү уялдуулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэлийг дэд хороодын дарга нарт өгчээ.


































































Сэтгэгдэл