Польш, Герман улсууд батлан хамгаалах салбарт хамтран ажиллах гэрээ байгуулжээ
ОХУ-аас учирч болзошгүй аюул нэмэгдэж буй энэ үед холбоотны харилцаагаа бэхжүүлэхийг зорьж буй Польш улс Германтай батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай хоёр талын хэлэлцээр байгууллаа. Энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурсан тухай хоёр улсын Батлан хамгаалахын сайд нар лхагва гарагт мэдэгдсэн байна.
Польш улс өмнө нь Франц, Их Британитай батлан хамгаалахын гэрээ байгуулсан бөгөөд одоо Итали улстай гэрээ байгуулахаар хэлэлцээ хийж байна.
"Батлан хамгаалах салбарын энэхүү хэлэлцээр нь хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг нээж байна. Үүнд кибер аюулгүй байдал, хамтын хариуцлага, Балтийн тэнгис дэх хамтарсан командлал болон шинэ технологийн салбар багтаж байна" хэмээн Польшийн Батлан хамгаалахын сайд Владислав Косиняк-Камыш Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториустай хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.
Тэрбээр үргэлжлүүлэн хэлэхдээ "үүний зэрэгцээ энэхүү хэлэлцээр нь цэргийн шилжилт хөдөлгөөн, түүнчлэн манай хоёр улсын хоорондох эл шилжилт хөдөлгөөнд зориулсан дэд бүтцийг хөгжүүлэх шинэ боломжуудыг нээж өгч байна" гэсэн байна.
Энэхүү баримт бичигт Польш, Германы хооронд Сайн хөршийн харилцаа, найрсаг хамтын ажиллагааны тухай гэрээнд гарын үсэг зурсны 35 жилийн ойн өдөр гарын үсэг зуржээ.
Г. ЭНХ-ОД
































































Сэтгэгдэл