“Хүрээ цам-Даншиг наадам 2026” руу автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

Aдмин / Эдийн засаг

“Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд Хүй долоон худагт болно.

Энэ өдрүүдэд тус наадмыг зорих иргэдэд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

Тус наадмын үеэр улс, аймаг, цэргийн цолтой хүчит бөхийн барилдаан, сур харваа, шагайн харваа, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа, есөн дүүргийн ардын авьяастнуудын урлагийн тоглолт болно.

Мөн цам харайх ёслол, лам нарын дунд ном хаялцах болон мэтгэлцээний тэмцээн, балин тосон урлалын уралдаан, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын олон арга хэмжээ болох юм.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.