Үерийн гамшигт нэрвэгдсэн Гуанши мужид тусламжийн бараа илгээжээ

Aдмин / Гадаад мэдээ

Аадар бороо орж, үерийн гамшигт нэрвэгдээд буй БНХАУ-ын өмнөд нутгийн Гуанши-Жуаны өөртөө засах орны засаг захиргааны төв Наннин хот болон Гүйган зэрэг бүс нутгуудад гамшгийн уршгийг арилгах ажил үргэлжилж байгаатай холбогдуулан Засгийн газраас гамшгийн үеийн 150 мянган ширхэг тусламжийн бараа материалыг тус бүс рүү илгээсэн тухай тус улсын Онцгой байдлын удирдлагын яам (ОБУЯ) даваа гарагт мэдээлжээ. Эн тэргүүнд шаардлагатай майхан, эвхдэг ор, зуны хөнжил, хувцас, гэр бүлийн яаралтай тусламжийн иж бүрдэл зэрэг эд зүйлсийг Гамшгаас сэргийлэх, уршгийг арилгах, тусламж үзүүлэх үндэсний комиссын ажлын алба, ОБУЯ болон Үндэсний хүнс, стратегийн нөөцийн газар хамтран хуваарилсан байна.

Түүнчлэн төрийн болон олон нийтийн байгууллагуудыг хамарсан яаралтай тусламжийн хангамжийн механизмыг идэвхжүүлжээ. Ингэснээр тусламжийн багууд, буяны сангуудын хандив тусламжийг зохицуулж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар гэр бүлд зориулсан яаралтай тусламжийн 5 000 иж бүрдэл, онцгой байдлын үед хэрэглэх 20 000 ширхэг гэрэлтүүлгийн хэрэгсэл, мөн хоол хүнс, ундны ус, өдөр тутмын хэрэгцээт зүйлс зэрэг 120 000 гаруй нэгж бараа бүтээгдэхүүнийг илгээжээ.

Энэ оны 10 дахь хар салхи болох "Майсак"-ийн нөлөөгөөр Гуанши мужийн зарим хэсэгт долоодугаар сарын 3-наас хойш байгалийн болон геологийн хэд хэдэн гамшигт үзэгдэл нүүрлээд байгааг тус яамнаас мэдээлсэн байна.

Цаг уурын урьдчилсан мэдээгээр, даваагаас баасан гараг хүртэл тус мужийн зарим хэсэгт хүчтэй шуурч, ширүүн бороо асгаран орох төлөвтэй байна. Зарим газарт хөрсний нуралт үүсэх эрсдэл өндөр байгаа тул гамшгаас сэргийлэх, гамшгийн уршгийг арилгах ажлыг хүндрүүлж болзошгүй байгаа аж. Үүнтэй холбогдуулан ОБЯ даваа гарагт Гуанши мужид зарласан геологийн гамшгийн үед авах үндэсний хэмжээний хариу арга хэмжээний бэлэн байдлыг IV түвшнээс III түвшин болгон ахиулжээ. Тус улсын Усны нөөцийн яам мөн өдөр мужийн үерийн аюулаас хамгаалах онцгой байдлын хариу арга хэмжээний бэлэн байдлыг III зэрэглэлээс II зэрэглэл болгосон байна.

Ням гаргийн өглөөний 08:00 цагаас даваа гаргийн өглөөний 08:00 цагийн хооронд Гуанши мужийн 53 голын усны түвшин сэрэмжлүүлэх түвшнээс давсан байна. Түүнчлэн дунд, жижиг дөрвөн гол цаг уурын ажиглалт, бүртгэл хөтөлж эхэлснээс хойш болж байгаагүй их хэмжээгээр үерлэжээ.

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.