Хадгалалтын горим алдагдсан 400 кг махыг устгалд оруулжээ

Aдмин / Эдийн засаг

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын холбогдох улсын байцаагч нар болон Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газрын улсын байцаагч нартай хамтарч Төв цэнгэлдэх хүрээлэнд үйл ажиллагаа явуулж байгаа аж нэгжид хяналт шалгалтыг байна.

Төв цэнгэлдэх хүрээлэнд 192 аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнээс 176 нь хуушуурын үйлдвэрлэлийг явуулж байгаа аж. Мөн иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа ариун цэврийн байгууламж, үйл ажиллагаанаа үүсэж буй хог хаягдлыг тээвэрлэлт улсын байцаагч нар хяналт тавьж байгаа юм байна.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналт хэлтсийн дарга М.Мөнхгэрэл ”Өглөө орсон хур борооны улмаас Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд ус их хэмжээгээр тогтсон учраас цэвэрлэгээ хадваргүйжилтийг цаг алдахгүй хийсэн. Энэ жилийн баяр наадмаар цаг агаар сэрүүхэн байна.

Нийслэлийн Малын эмнэлгийн газрын явуулын лаборатори ажиллаж байгаа. Үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн махнаас дээд авч хяналт шалгалт хийж байна. Энэ хяналт шалгалтаар хадгалалтын горим алдагдаж, стандартын шаардлагад нийцэхгүй 400 кг орчим махыг устгалд оруулсан”гэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.