“Vera” гоо сайхны эмнэлэгт ботокс хийлгэсэн иргэн ТАРХИНЫ ХАГАЛГАА хийлгэхээр болжээ

Aдмин / Нүүр

Гоо сайхны эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас болж эрүүл мэнд нь хохирсон иргэн өнөөдөр Баянгол дүүргийн цагдаагийн газрын гадаа мэдээлэл хийлээ.

Иргэн Д гэгч нь “Vera” гоо сайхны эмнэлгээс үйлчилгээ авсны дараа баруун тархиндаа үрэвсэл өгсөн байна. Тэрбээр:

“12 дугаар сард имплант хийлгээд гарсны дараагаас удалгүй толгой өвдөж эргэсэн. Тэгээд буцаж ирээд зовиураа хэлтэл зүгээр гэж хэлсэн. Хөдөө явж ирээд бүр их өвдөөд эмнэлэгт хэвтсэн. Эмнэлгээс гарч ирээд гоо сайханч эмчээр нь утсаа авахуулсан. Одоо болохоор хохирол барагдуулах тал дээр хагалгаанд орж байж хохирол барагдуулна гэсэн. Хэрэг маань цагдаа дээр шалгагдаж байна. Шинжээчийн дүгнэлт тогтоолоо аваачиж өгөх гэтэл мөрдөгч сарын өмнө бүх бичиг баримт хураагаад авсан хэрнээ өнөөдрийг хүртэл миний хэрэг шинжээчид очоогүй байгаа учраас хэвлэлд хандаж байна. Энэ хэрэг цагдаад бүртгэгдсэнээс хойш гурван сар өнгөрлөө.

Би 2020 онд Алтантүлхүүр гэж эмчээр ботокс хийлгэсэн. Гэвч тэр эмч эмчлэх эрхгүй эмч болж таарсан. Үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл байхгүй, одоо Хятад руу гараад явсан сурагтай. Эмнэлгийн зүгээс хэлэхдээ манайд ажилладаггүй, гэрээтээр ажилладаг шивээсчин байсан ухааны юм яриад байгаа юм. Эмнэлгээс зайлуулсан юм яриад байгаа. Өмнө нь ботокс хийхдээ манай ажлын байран дээр ирж хийсэн. Хамгийн гомдолтой байгаа зүйл БГД-ийн цагдаагийн газар ажлаа хийж чадахгүй байна. Мөрдөгч болон даргатай нь холбогдохоор ямар ч хариу алга.

Одоо хамрын самалдгийг тайрч байж хэвийн болно. Байнга ногоон идээтэй нус гардаг. Тархинд байгаа үрэвслээ шимэгдүүлэх эмчилгээ хийсэн болохоор харьцангуй гайгүй байна” гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [150.129.140.61] 2023-03-30 11:55:36

busguishuud mini aab eejees toruulsen bieer bail da maygtai ymnuud zarim ni yhej amrana da

Зочин [124.158.95.5] 2023-03-28 10:37:08

эхээс төрсөн биеээрээ яах гэж тоглодог юм дээ.

irgen [202.9.47.40] 2023-03-29 16:09:05

Harin tiimee Yanadaa

Зочин [188.162.254.74] 2023-03-28 10:14:28

Дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч завхай эмс шургалсан байгууллагыг тараая

сормуус [122.201.24.125] 2023-03-28 07:48:54

хиймэл сормуус хийлгээд маш олон эмэгтэйчүүд хараагүй харааны бэрхшээлтэй болж бна

Гэрэл [202.126.89.157] 2023-03-27 18:05:52

Дажгүй л бүсгүй байх юм. Юунд эд эрхтнээрээ оролдуулсан юм бол доо

Зочин [202.126.90.137] 2023-03-27 15:51:39

Гадаадын сэтгүүлээс харсан яваандаа хүнд танигдахааргүй муухай болсон бна.манайхан хариуцлагатай зөв хандах хэрэгтэй. Ер нь зарим давхраа хийлгэсэн хүмүүс анивчаад харахад маш төвөгтэй, зарим нь улаан хөмсөгтэй ч байх шиг....кк.ХЭДЭН ЖИЛИЙН ДАРАА ОРИГООРОО гоо сайхны мэс засалд ороогүй эМЭГТЭЙ үнэд орно.Та нар харж байгааоай!

ЗОЧИН [202.126.90.102] 2023-03-27 14:32:42

ГОО САЙХАНЫ ХАГАЛГАА БОЛОН ЭМЧИЛГЭЭ ХИЙДЭГ ГАЗРУУДЫГ ШАЛГАЖ ШААРДАЛАГ ХАНГАХГҮЙГ НЬ ХААХ ЦАГ БОЛСОН ХЭН ДУРТАЙ НЬ НЬ БАТОКС ГЭГЧИЙГ ШАХАЖ БАЙНА

зочин [202.9.40.232] 2023-03-27 13:10:29

эцэг эхээс заяасан эрхтэнээ хэвээр нь байлгаач та ямар төрөх заяатай байна түүгээрээ л амьдар ,,

Зочин [66.181.184.107] 2023-03-27 12:52:48

Тэгнэ шд. Нүүр амаараа оролдуулдаг бүх л хүүхнүүд ийм юмтай нүүр тулгарна. Одоо гоё ч ирээдүйд ямар аюул тулгарахыг хүүхнүүд огт тоодоггүй нь харамсалтай

Зочин [66.181.161.110] 2023-03-27 12:49:05

Eedee edeeree oroldvol evdehiin temdeg, ehnereeree oroldvol salahin temdeg gej. Eruul enhiig husiye.

Зочин [66.181.191.48] 2023-03-27 12:43:23

Чи өөрөө л хийлгэсэн ш дээ

Зочин [202.9.46.64] 2023-03-27 12:41:05

Бүх үйлчилгээний газрууд ашгийн байгууллага болсон.


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.