ОЮУТОЛГОЙН МӨНГӨ ГАДНЫН БАНКУУДААР ДАМЖСААР БАЙХ УУ?

Aдмин / Эдийн засаг

МУИС-ийн эдийн засагч судлаач, доктор Л.Оюун: “...Ер нь хөрөнгө оруулагч талууд хамтран ажиллана гэдэг харилцан ашигтай байхыг хэлнэ. Аль нэг талдаа давуу байдал үүсгэх юм бол энэ хамтын ажиллагаа бус мөлжлөг гэж үздэг. Энэ мөлжлөгт хүргэсэн олон хүн бий. Тэдний нэг нь одоогийн Сангийн сайд гэсэн үг. Тэгэхээр манайд ашигтай байх болзлыг тавьдаг түүнийг хэрэгжүүлэх тал дээр арга хэмжээ авдаг байх ёстой. Хэтэрхий нэг талаа барьсан, нэг талын үгээр асуудлаа шийдээд байгаа нь л бидний буруу.

Оюу толгойн мөнгийг гаднын банкуудаар дамждаг болгож, санхүүгийн мөлжлөгт Монгол Улсыг өртүүлсэн хүмүүст хариуцлага тооцох ёстой…” хэмээн 2019 онд хэвлэлд ярилцлага өгчээ. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон зарим УИХ-ын гишүүдийн зүгээс өргөн барьж байсан Валютын зохицуулалтын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтүүд эл асуудлыг тодорхой хөндсөн ч батлагдаагүй өдий хүрчээ.

Харин үүнийг нэгэн нийтлэлч ийнхүү дүгнэжээ. “Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах нэг мөчрийг хорт Бобд хоромхон зуур "А" лиценз бэлэглэсэн бирд Н.Энхбаяр , 20 мянган тэгшитгэл зовон зовон бодож хотлын эрх ашгийг хангасан гэх С.Баярцогт, С.Баяр мэтийн элэг хатуу хулигархиуд , харь сайхан балагтнууд анхнаасаа албаар тайрч хаяцгаасан юм.

Түмэн олны баялгийн олборлолт хатуу хяналтанд орших маш чухал нөхцөлийг хэт үнэгүйдүүлсэн аюултай шийдвэрийг 2016 - 2020 оны УИХ засаж залруулахаар огтхон ч чармайгаагүй бөгөөд Монгол Улсын " Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал " - ын 3.2.1.2 ; 3.2.1.3; 3.2.3.3-т тус тус заасан " ..үндэсний орлогыг бүрдүүлэх,.. ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх,.. гадаад валют , алтны нөөцийг.. нэмэгдүүлэх" зорилтуудыг урьдын адил уландаа гишгэцгээж Battulga Khaltmaa ын ээлжит бодит саналыг жадалцгаасан нүгэлтэй.

"Найман шарга" -ыхан нусаа нийхэд л ногооны ханш савлан нөөц хомсоддог нь нүгэл нүдээрээ гарахын үлгэр буюу. Эдийн засгийн гадаад , дотоодын толгой алуурчид , тэдэнд цулбуурдуулагсад Монгол Улс эдийн засгийн орон зайгаа нэгдмэл байдлаар зохистой хадгалах , гал үл алдах гол сувгийг хаасан хэвээр. Зориглон холбогдох хууль , гэрээний ганцхан л заалтыг Монгол Улс , Монгол үндэстнийхээ язгуур эрх ашигт захируулан өөрчилж чадваас хонгилын үзүүрт гэрэл жинхэнээсээ тусна”


Сэтгэгдэл

Иргэн [192.82.84.18] 2023-05-31 13:11:49

Оюу-толгойд,Рио-тинтод Монголчууд бид молигдуулсаар байгаад 10 гаруй жил үнэт металуудаа үнэгүй зөөлгөсөөр байгаад дуусгаж байна шүү. Эрх биш Төр,Засаг Оюун-эрдэнэ тэргүүтэй Засгийн газар анхаарлынхаа төвд байлгаж байгаа гэж найдна. Алийн болгон бид буулт хийх ёстой гэж одоо шууд гэрээгээ шинэчилж 50,0,50,0 хувиар хувьцаагаа,орлогоо хуваая гэж тулгах цаг болсон ер нь нэг байр суурин дээрээ хатуу зогсмоор л байх ююм. Ер нь тэр ашиггүй гэрээ хийж өөртөө авлигын их мөнгө авч улсаа гаргуунд нь гаргасан Баярцогт,Баяр,Сайханбилэг мэтийн луйварчдыг үйлдлийг шалган хуулийн хариуцлага хүлээлгэх ажлыг ч шуурхайлмаар байх юм. Рио-тинтог ОУлсын шүүхэд ,Арбиторын шүүхэд өгсөн гэсэн түүнийгээч шуурхайлмаар байна,цаг хугацаа урсаар,үнэт баялаг үнэгүй зөөгдсөөр Монголчууд бид мөн ч хөөрхийлөлтэй байна даа.

Зочин [150.129.142.231] 2023-05-30 23:10:31

Оюутолгой нохойн замаар орсон байх оо оюутолгойн луйвар хулгай гэж бас байхыг үгүйсгэж болохгүй л юм чимээгүй урсаад байвал яана нүүрс гэж нүүрсний хулгай гэж бужигнаж байх хооронд

Зочин [202.9.46.164] 2023-05-31 07:51:39

Оюутолгойн гэрээ бол МАНАН бүлэглэл Риотинто хоёрт ашигтай гэрээ болсон.

Зочин [103.254.123.117] 2023-05-30 22:16:52

Монголбанкаар дэмжуулж явуулахгүй бол хэдэн доллар олж байгааг мэдэхгүй байна. Долларын хамаарлыг багасгахын тулд заавал Монголын банкаар дэмжуулах ёстой. Монгол улс гадаад оронд тухайн банкаар нь дамжуулахгүй гэвэл шууд салаавч агна биздээ. Тэгэхэд Монголыг дээрэлхээд байгаа юмуу эсвэд Манай дарга нар хахууль авчаад амаа хамхиад байда гюмуу

Зочин [202.9.46.20] 2023-05-30 18:33:42

Тийм даварчихсан юм байхгүй. Энэ гэрээг хийсэн хүмүүс урвагчид

иргэн [192.82.66.181] 2023-05-30 11:00:27

Буруу,булхайтай гэрээг мэдэхгүй хүн байхгүй байхад засаж залруулаад,буруутнуудыг шийтгэх шаардлагатай.

Зочин [202.126.89.65] 2023-05-30 10:47:12

Өөр өнцөг Манай хэд мөнгө төгрөгыг нь замаас нь хусна шүү дээ яаж итгэж манай банкаар гүйлгээ хийх вэ?.

Зочин [202.126.89.171] 2023-05-30 11:27:12

Азийн цигануудад нэртэй биздээ бидний монголчууд чинь гадныхан яаж ч итгэх билээ хулгайч ард түмэн гэдэг нь нүдэн дээр нь өрнөж байхад ....Монголчууд бидний ухамсар сэтгэхүй өөрчлөгдөхөд өшөө 70,80 бүр 100 жил болно.Би өнгөрсөн өвөл Франц улсад явж байгаад нэгэн том дэлгүүрт ортол хамгаалагч нь шууд нөгөө хаалгаар гарахыг шаардсан үйлчлэхгүй бн лэ Азийн циган нэртэй монгол хүн надад.би ичсэндээ хурдхан тэндээс далд орсон би дипломат паспортаа үзүүлээд хэл ам хийж чадах л байсан хувь хүний хувьд монголчууддаа их гомдож гутарсан шүү . Хувь хүн бүр ухаантай ухамсартай л болмоор бн да нэн тэргүүнд монголчууд минь.ядаж л эд хөрөнгө ярьж уралддагаа болих хэрэгтэй түүний оронд эх орноо яаж хөгжүүлэхүү гэж ухаан бодлоо уралдуулцгаая монголчуудаа !!!!! Нэг муу утасны дугаар 100 сая ч гэх шиг арай л хөөрхийлөлтэй бгаа юм шүү тэгээл том тэрэг өр тавин тавин унах ....бичээд байвал дуусахгүй ..... ийм тэнэг сэтгэхүйгээ хаяхаас л бидний ирээдүй эхэлнэ хүүхдүүдээ ийм сэтгэхүйтэй болгож хүмүүжүүлэхээс зайлсхий эндээс л эхэлнэ !!!!!


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.