Л.Оюун-Эрдэнэ дараагийн Ерөнхий сайдад Г.Занданшатарыг санал болгожээ

Монгол Улсын дараагийн Ерөнхий сайдын тодруулах МАН-ын Бага хурал тун удахгүй эхэлнэ. Энэ удаа МАН-ын даргын хувьд Л.Оюун-Эрдэнэ дараагийн Ерөнхий сайдад улстөрийн туршлага, чадамжтай гэж үзэн Г.Занданшатарыг санал болгосон бөгөөд намынх нь Удирдах зөвлөл ч дэмжжээ.
Харин УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Энхбаяр нарын хувьд заалнаас нэр дэвших, дэвшүүлэх магадлал өндөр байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт ил болсон нэрсийн дундаас Г.Занданшатарт найдлага тавьж буй хүн олон байгаа бөгөөд түүнийг ҮХНӨ-ийг хийхэд хамгийн их гавьяа байгуулсан нь хэр улстөрч вэ гэдгийг нь харуулсан гэж үзэж байгаа юм байна. Нэгэнт мань хүн өөрөө ҮХНӨ-ийг “боосон” учраас цаашдаа хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх нөөц, боломжтой гэж гэжээ. Мөн өмнө нь парламентын, өдгөө ЕТГ-ын даргаар ажиллаж байгаа зэрэг нь Харин олон нийтийн зүгээс Г.Зандашатарыг 2024 оны УИХ-ын сонгуулиар хангайн бүсээс ялалт байгуулж чадаагүй гэж доогуур үнэлэх хүн ч бий. Гэвч энэ нь тухайн үед Архангай аймагт болсон золгүй явдлаас үүдэлтэйгээр ганц Г.Занданшатар бус намын нэр хүнд унасантай нь холбоотой. Мөн мань хүнийг Женкотой холбох нь ч бий. Гэхдээ тэдний хувьд нэг нутаг буюу Баянхонгорынх гэдэг сэжүүр, сэжмээс өөр холбогдох зүйлгүйг хүн бүр мэддэг болсон. Тэгэхээр Женкотой холбон харлуулах тактик үгүй болчхож байгаа юм. Тиймээс л УЗ Г.Занданшатарыг дэмжсэн хэрэг. Тэдний энэ шийдвэрийг МАН-ын зарим гишүүн эсэргүүцэхээр нэгдсэн бөгөөд тэд заалнаас Г.Тэмүүлэнгийн нэрийг дэвшүүлнэ хэмээн үгсжээ. Үнэндээ УЗ-ийн хурлын үеэр ч Г.Тэмүүлэнгийн нэр дурдагдсан боловч олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөөгүй, аавынхаа нэрээр улстөрд орж, МАН-д томорсныг хүн бүр мэднэ.
Баян айлын нялх сэнгүм гэдэг алдартай хүнийг Ерөнхий сайдад зүтгүүлэх нь өнөөгийн нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхгүй гэх яриа ч гарсан байна. Түүний талаар өмнө нь Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж “Хөрөнгөндөө аархаад байгаа юм уу. Өөрсдийнх нь хөрөнгө биш л дээ. Гарал үүслийг нь мань мэт мэднэ. Хэзээ сахилга баттай болох юм. 2016 онд нялх хүүхдүүд нэр дэвшиж байхад цагаан магтаалаар магтаад явж байсан. Мань мэт рүүгээ ус цацаж болно.
Ард түмэн рүү болохгүй. Бид явсны дараа яаж төр барих гэж байгаа юм. Шөнөжин баардаад явдаг юм уу. Ийм байдал чинь парламентын уур амьсгалыг эвдэж байна” гэж загнаж, зэмлэсэн удаатай. Үнэхээр ч сахилга бат гэх зүйл түүнд маруухан. Өөр нэг жишээ нь Г.Тэмүүлэнг ЖДҮ-чин гэдэг. Түүний ээж “Говь спа”-гийн эзэх бөгөөд 2017 онд ЖДҮХС-гаас 700 сая төгрөг авсан байдаг. Түүний өмнө жил буюу 2016 оны УИХ-ын сонгуулиар Г.Тэмүүлэн нэр дэвшихэд ээж нь 300 сая төгрөг хандивласан байдаг. Хэвлэлүүд тухайн үед дээрх хоёр учгийг Г.Тэмүүлэн ээжээсээ авсан мөнгөө ЖДҮХС-гийн зээлээр хаасан гэж хардаж байсан нь оргүй мэт. Базвал, Г.Занданшатарын эсрэг Г.Тэмүүлэнг зүтгүүлэх гэж байгаа нь сайн, муугийн туйл мэт л харагдах биз ээ.
Сэтгэгдэл
Irgen [202.9.41.13] 2025-06-09 13:55:19
Ameriked avaart orood MAN han ergej bn gd bsan.Ediin zasag.teknikiin.Shinleh uhaanii .olon ornii hel us bnuu.Uo ch bhgui eerch muurch.baragtaihan yridag nuher chadahgui shde.Zaaval MAN dagasan evgen bh estoi uo.Luvsanjamts.Anar.D.Enhtuvshin.Tumuulen bhd yagaad bn.Zandan ch adilhan udsen nuher.
Зочин [103.57.94.187] 2025-06-09 13:00:49
Хулгайч луйварчин Ганзоригийн хүү Тэмүүлэнг ЕС болгоно гэвэл тэр нь шиг тэнэг юм байхгүй биз.
Зочин [103.57.94.187] 2025-06-09 12:59:36
За ер нь Г.Занданшатар нь дээр юм байна даа. Тэр нэр цэвэр хүн юм байна ш дээ.
ЗОЧИН [103.229.122.153] 2025-06-09 12:24:47
ТЭМҮҮЛЭНГИЙН ААВ ГАНЗОРИГ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙГ ЦӨЛМӨЖ ХУЛГАЙЛААД ЗОГСОХГҮЙ ӨМНӨД АФРИКИЙН "СТАНДАРТ" БАНКИНД ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙГ БАРЬЦААНД ТАВИАД 300 сая ДОЛЛАР БАТХҮҮТЭЙ ХАМТ ЗЭЭЛЖ АВААД ХУСЧИХСАН ЗАЛИЛАНГИЙН ТОМ ХЭРЭГТЭН, МОНГОЛЫН ТЭРГҮҮН ХУЛГАЙЧИЙН НЭГ. ОДОО ТҮҮНИЙ ХҮҮД ТӨРИЙН ЖОЛООГ АТГУУЛАХ УУ. БҮҮ ГОРЬД. ТҮҮНИЙГ ТӨР, ТӨСВӨӨС АЛЬ БОЛОХ ХОЛ БАЙЛГАХ ЁСТОЙ Ч АРХАНГАЙН ТЭНЭГҮҮД УИХ-д ДАХИН ДАХИН СОНГОСОН. ИЙМ ХҮНИЙГ ЕС БОЛНОХ НЬ УГААСАА ЁС ЗҮЙД НИЙЦЭХГҮЙ.
иргэн [202.21.114.38] 2025-06-09 11:59:44
Нэг бус хэд хэдэн хувилбартай нэр дэвшүүлж хамгийн олон санал авсан хүнийг сонгодог болох нь зүйд нийцнэ.
zochin [203.91.119.147] 2025-06-09 11:32:39
эдийн засагч хүн л хэрэгтэй байгаа юм да.
Зочин [59.153.112.200] 2025-06-09 11:27:25
Согтуу толгойгоор яахнав