Харвардад суралцах гадаадын оюутнуудад үргэлжлүүлэн виз олгоно

Д.Тулга / Гадаад мэдээ

АНУ-ын Төрийн департамент Харвардын их сургуульд элсэж буй гадаадын оюутнуудын визийн өргөдлийг үргэлжлүүлэн хүлээн авахыг даалгасан удирдамжийг консулын газрууддаа илгээсэн тухай "Вашингтон пост" сонинд мэдээлжээ.

Төрийн департаментаас шинэ удирдамж өгснөөр Харвардад суралцах гадаад оюутнуудыг АНУ-д нэвтрэхийг хориглох тухай Д.Трампын шийдвэрийг шүүгч өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт түр хугацаагаар хүчингүй болгосноос нэг цаг хүрэхгүй хугацааны өмнө гаргасан өмнөх удирдамж хүчингүй болсон байна.

“Консулын газрууд Харвардын их сургуульд суралцах, түүний дотор солилцооны хөтөлбөрт хамрагдах гадаадын оюутнуудын визийн мэдүүлгийг дахин хүлээн авч шийдвэрлэх ёстой” гэж Төрийн департаментын удирдамжид дурджээ.

Трампын засаг захиргаа Харвардад суралцахаар төлөвлөж буй гадаадын оюутнуудад виз олгохыг зогсоох гэсэн хоёр дахь оролдлогын дараа энэхүү удирдамжийг илгээсэн байна.

Д.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000