Төрөөс төрсөн тэрбумтны хүү Г.Тэмүүлэнд Монгол төрийн жолоог атгуулна гэнэ үү

Aдмин / Улстөр

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 11 цагаас хуралдаж Ерөнхий сайдын асуудлаа ярилцаж, Бага хуралдаа шилжүүлнэ. Хэдийгээр анхны тов нь өчигдөр байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон. Угаас тус хурлаар дараагийн Ерөнхий сайдын нэр тодрох учраас хүн бүр анхааралтай ажиглаж байгаа. Яг тэр мөчийг нь ашиглаж цахим орчинд дараагийн Ерөнхий сайд хэн бэ гэдэг буухиа өрнөсөн.

Одоогоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, МАН-ын генсек Я.Содбаатар, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын нэр хүчтэй яригдаж байгаа мэт “шум” урсаж байгаа. Гэвч гол хүн нь Г.Тэмүүлэн бөгөөд бусад нь ёстой л “панчан” байжээ. Учир нь, МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Г.Тэмүүлэнг Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр тохирч, Бага хуралдаа оруулахаар зэхэж байгаа аж. Харамсалтай нь, өнөөх нэр дэвшигч нь нийгэмд байтугай саяхан засгаас хөөгдөж, хүчтэй сөрөг хүчний үүргээ гүйцэтгэхээр шулуудсан АН-ынхны хувьд ч хүлээн зөвшөөрөгдөхөөр хүн болж таарч байна. Өөрөөр хэлбэл, АН-ынханы хэлж байгаагаар Г.Тэмүүлэнг зүтгүүлж байгаа нь Засгийн газарт Женкогийн гар, хөл эзэн суух нь ээ. Дээрээс нь Г.Тэмүүлэн бол төрөөс төрсөн тэрбумтны хүү гэдгийг олон нийт мэдэх учраас өмнөх “Огцрох амархан” жагсаал хэдхэн хоногийн дараа ч дахин үргэлжилж мэдэхээр байгаа юм. Тэгш бус байдлыг эсэргүүцсэн залуус Л.Оюун-Эрдэнийн бэрийн цүнхний асуудлаас болж “Орлогоо нотол” гэж жагсаалаа эхлүүлсэн ч эцэст нь “Огцрох амархан” болж хувирсан. Санасандаа ч хүрсэн. Тэгэхээр Г.Тэмүүлэнгийн хувьд залуусын шаардлагад ч нийцэхгүй гэдэг нь тодорхой. Атал МАН ахиад төрөөс төрсөн тэрбумтны хүүг Ерөнхий сайдад зүтгүүлэх нь өөрөө сахил хүртээд шал дордов гэгч болгох гэж байгаа хэрэг. Г.Тэмүүлэнгийн хувьд Л.Оюун-Эрдэнийг давж гарах байтугай, чинээнд нь хүрч, эхлүүлсэн 14 мега төслийг нь үргэлжлүүлэх чадамжгүй Ерөнхий сайд болчих гээд байгааг хүн бүр мэднэ. Учир нь, Л.Оюун-Эрдэнийн хувьд сүүлийн 30 жил хөдөлгөж чадаагүй төслүүдийг хөдөлгөөнд оруулж, хийе гэж төлөвлөсөн мөрийн хөтөлбөрийн ажлуудаа эхлүүлсэн хүн. Баялгийн санг бас иргэдтэйгээ хамт ашиглах гарааны шанг татсан гээд тоочвол маш их ажил амжуулсан. Тэгтэл түүний дараагийнх нь болох гэж байгаа Г.Тэмүүлэн нь ид залуу, боловсрол өндөр, эдийн засаг, төсвөөр мэргэшсэн болов ч аливаа асуудлын өрмийг өөрөө хамж, үлдэгдлийг нийтэд шиддэг зарчмаар өссөн нэгэн. Гэсэн ч тэр байг гэхэд Баялгийн санг тэлэх ажлуудаа ч хийж чадахгүй гэдгийг олон нийт хэлж байгаа юм. Тодруулбал, Г.Тэмүүлэнгийн аав Ч.Ганзоригийг захирал байхад “Эрдэнэт үлдвэр” уналтын үедээ очсон байдаг. Тэр ч утгаараа одоо зэсийн овоолго бусдын мэдэлд оччихсон, “Жаст”-ын Ш.Батхүү Өмнөд Африкийн Стандарт банкийг мэхэлж, “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалан 109 сая долларын зээл авч, Засгийн газар 40 сая долларын төлөхөөс аргагүй хүрсэн гээд тоочвол олон. Тийм байтал МАН-ын Удирдах зөвлөл Г.Тэмүүлэнг дэмжиж, Бага хуралдаа оруулах нь хэр ёс зүйтэй үйлдэл болох вэ. Цаашлаад Бага хурлын үеэр ч багагүй шуугиан, хэрүүл тэмцэл болох байх даа.


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.37] 2025-06-09 15:19:48

Ийм дээрээ тулсан бол Учрал дээрдээ

Zochin [202.9.46.192] 2025-06-09 14:47:38

Zandanshatar hereggvi baix

Зочин [202.131.225.53] 2025-06-09 14:05:40

odoo bish yumaa gehed daraagiin 9 bj boloh l hun Temuulen

Зочин [203.23.199.2] 2025-06-09 14:01:10

Аавтай нь ярих асуудал байгаа бол аавтай нь л ярь. Тэмүүлэн гишүүнийг бол дэмжнээ.

зочин [202.21.120.62] 2025-06-09 13:16:57

Занданшатарыг дэмжиж байна.

Зочин [103.57.94.187] 2025-06-09 12:55:29

Г.Занданшатар нь зөв шүү. Нэр нь цэвэр юм байна. Занданшатарыг Ерөнхий сайд болгох хэрэгтэй.

а [103.212.162.179] 2025-06-09 12:17:00

За даа. Сайн нэртэй хүнийг хайгаад олохгүй л боловуу. Энэ Тэмүүлэнг болгоод үзсэн нь дээр байх даа. Арай л хантай боловуу

Ц.мижиддорж [173.15.15.89] 2025-06-09 12:02:50

Одоо томилох гэж байгаа Ерөнхий сайдад төрд ажиллах эрхийг нь шүүхээс хасаагүй бол монголын төрийн гурван өндөрлөгт ажиллаж байсан төрийн ажлын туршлагатай, боловсрол өндөртэй, Намбарын Энрбаярыг томилон ажиллуулахад болох хүн гэж үзэж байна. Н.Энхбаяр гуай хий нь гарсан, хашир ухаан суусан, эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашигийг тэргүүн ээлжинд тавьж, өмнөх засгийн газрын эхлүүлсэн авилга, хулгайтай тэмцэх, баялагийн сангийн эх үүсвэрийг шийдэж, бий болгох, хууль бусаар хөрөнгөжсөн төрийн албад ажилласадын хөрөгийг хураах ажлын эрчийг сулруулахгүй аваад явж чадах хүн гэж үзэж, итгэл хүлээлгэж байна. Мөн гадаад харилцааны мэдлэгтэй, хоёр хөрштэйгээ ам хэлээ ололцон, хэвийн, харилцан ашигтай найрамдалт харилцааг хөгжүүлэх чадвартай хүн юм. Ийм л тулхтай ноён нуруутай хүнийг томилож ажиллуулах нь улс орны эрх ашигт нийцэнэ.

зочин [66.181.182.179] 2025-06-09 11:57:05

Занданшатар уг нь сайн хүн байх л даа. Гэхдээ ярихаараа амандаа бувтнаад байгаа юм шиг байдаг. ЕСайд хийх олигтой хүн олдохгүй юм байна. ОюунЭрдэнэ шиг хүний төлөө сэтгэлтэй хүн байхгүй юм байна.ОюунЭрдэнэ шиг лидер хүн энэ намд алга.

Зочин [103.212.116.195] 2025-06-09 11:47:02

ХАҮТ ийн ерөнхийлөгч Лхагжав яагаад болохгүй гэж ард түмэн дэмжээч

Зочин [66.181.180.67] 2025-06-09 11:04:14

Гар хөлөөл зүтгүүлэх гэх юмаа! Улс эх орноо бодох ухаан байна уу МАН ! Болдог бол ХАҮТ-ын ерөхийлөгч асан Д.Лхагважав байвал дээр байна даа!

Зочин [202.131.226.86] 2025-06-09 11:01:56

Зандандка нь дээр бхөө

зочин [202.21.120.62] 2025-06-09 10:41:34

Түүх давтагдах уу.Сайханбилэгийг сайд болгоод ангал руу унагаж туг тахьсан.Одоо залуу хүнийг хөөргөж байгаад хөшигний ард санаснаа гүйцээгээд бүх бурууг нь шинэ залуу боловсон хүчин рүү чихээд туг тахих гэж байна.

Зочин [103.212.162.39] 2025-06-09 10:15:59

сахил хүртээд шал дордов хэдхэн хоноод дахиад огцрох хүн гаргасанд орвол адилхан залуу Учралыг гаргасан нь ононо. Хийсэн юмтай улс орноо хэдхэн зоосоор худалдахгүй ард түмнээ гэсэн сэтгэл зүрх байгаа нь харагдсан хүншүүдээ...

Зочин [66.181.189.21] 2025-06-09 11:17:34

Ёстой болохгүй уранаас авилга авсан тэр чигээр нь монголыг сүйрүүлнэ уран учрал хоёр Монголд хэрэггүй


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000