ГССҮТ: Бамбай хоншоорт могойд хазуулсны улмаас найман хүн хэвтэн эмчлүүлээд байна

Aдмин / Нүүр

Сүүлийн өдрүүдэд суурьшлын бүсэд бамбай хоншоорт гэх хортой могой орж ирэх болжээ. Иймд иргэд, олон нийтийг эрсдэлээс сэргийлэхийг ГССҮТ-өөс анхаарууллаа. ГССҮТ-ийн Түлэнхийн төвийн эрхлэгч Ц.Нарантунгалаг "2024 оны байдлаар могойд хазуулсан зургаан хүн манай төвд хэвтэн эмчлүүлсэн. Хэвтэн эмчлүүлээгүй ч хүлээн авахад хандаад тусламж үйлчилгээ аваад явж буй тохиолдлууд бий. Зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай, хаван хавдар ихтэй, хордлогын байдалтай, хүндрэлтэй хүмүүсийг бид хүлээн авч, хэвтүүлэн эмчилдэг. Энэ жил могойд хазуулсны улмаас найман хүн хэвтэн эмчлүүлсэн. Үүнээс зургаа нь хүүхэд байна” гэв.

Анхаарах зүйлс

-Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх

-Хүүхдийн тоглоом болон тэрэг гэх мэт зүйлсийг шалгах

-Могойтой таарвал чимээ гаргахгүй, огцом хөдөлгөөн хийхгүй байх

-Ой мод, бут сөөг, хад асгатай газраар явахдаа урт түрийтэй гутал, өмд, савхин бээлий өмсөх

Хазуулсан тохиолдолд

-Тайван байх, хөдөлгөөнөө багасгах

-Шархыг хөдөлгөхгүйгээр доош унжуулах

-Даруй эмнэлгийн тусламж авах

-Шарх руу хөргөх зүйл тавих (мөс, хүйтэн даавуу)

-Хэзээ ч сорж болохгүй, зүсэж болохгүй.

Авах арга хэмжээ

Иргэд могойд хатгуулсан нөхцөлд яаралтай эмнэлгийн байгууллагад 103-т хандах шаардлагатай. Суурин газарт могой харсан тохиолдолд нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн утас 11-310005, Нийслэлийн Байгаль орчны газрын 72720303 дугаарын утсанд яаралтай мэдэгдэж, мэргэжлийн хүмүүс иртэл могойн байршлыг сайтар харж байх хэрэгтэй.

Бамбай хоншоорт могойн ерөнхий зүс

-Бамбай хоншоорт могой нь 70 орчим см урттай

-Хул юм уу, хар хүрэн өнгөтэй, нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай, биеийн хоёр хажуугаар цайвар бараан толботой

-Хүүхэн хараа нь босоо

-Нүд хамрын хооронд гүнзгий хонхорхойтой тул зэрвэс ажиглахад хамрын сүвтэй мэт байдгаараа бусад могойноос ялгаатай.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000