Яллагдагч Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ

Aдмин / Хууль

Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар хууль хүчний байгууллагын удирдлагуудтай уулзах үеэрээ гэмт хэрэгт сэжиглэгдсэн, холбогдсон этгээдүүд мөрдөн байцаалтын шатанд оргон зайлах, хэргийн мөрдөн байцаалтын явцыг удаашруулах зэргээр хэрэгт нөлөөлж байгаа тул гэмт хэрэгт сэжиглэгдсэн, холбогдсон үедээ хил гарч зугтсан иргэдийн гадаад паспортыг хүчингүй болгох үүрэг чиглэл өгчээ.

Энэ дагуу “Таванбогд” группийн захирал Ц.Баатарсайханы хүү “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ.

Хэргийг сануулбал, 2025 оны долдугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Cante” шөнийн цэнгээний газрын гадна “Таванбогд” группийн захирал Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан, “Эрэл” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, “GEM групп”-ийн эзэн, Улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл, болон Л.Алтан‑Очир нар иргэн С-ийг зодсон хэрэгт холбогдон шалгагдаж эхэлсэн билээ.

Хохирогч С хүнд гэмтэл авч, нэг нүд нь харах чадваргүй болсон гэх мэдээллийг хохирогчийн аав Д.Дашзэвэг өгсөн байдаг. Улмаар хохирогч С-ыг эмчлүүлэхээр ар гэрийнхэн нь БНСУ руу авч яваад буй юм.

Хэрэгт холбогдсон Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан‑Очир нарыг яллагдагчаар татаж, 30 хоног цагдан хорьж шалгаж буй. Харин яллагдагч Б.Амарсайхан хэрэг гарсны дараа буюу долдугаар сарын 20-нд "Найз охины бие муу байгаа тул явчихаад долдугаар сарын 27-нд ирнэ" хэмээн мэдэгдээд хил давсан ч БНСУ-ын нутаг дэвсгэрээс өөр орон руу ниссэн талаар эх сурвалж мэдээлж буй юм.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Мурийцах уу. [66.181.160.98] 2025-08-05 12:55:59

Тэнсэнгээр л дууснадаа, энэ хэрэг. Эсхүл 1-2 жил колонид "суусан" болчихоод 2031 оны Өршөөлөөр гарчихна.

па [94.230.246.6] 2025-08-05 12:07:09

гэм буруутай эсэх нь тодорхойгүй байхад хүний эрхэнд бүдүүлгээр халддаг ямар сонин улс вэ

Зочин [124.158.104.35] 2025-08-05 12:16:24

буруутай болоод зугтаж байгаам бишүү. эргүү писда минь гэмгүй юм бол шалгуулах ёстой биздээ

Зочин [59.153.112.163] 2025-08-05 11:43:46

Хар тамхи хэрэглэсэн нь шинжилгээгээр гарахаа болихоор орж ирнэ дээ.одоо энд тэнд тест нууцаар тест тавиулаад л цаг хожиж яваа.энд ааа эээ нь унэтэй хуульч нартайгаа цаг хугацааг нь тааруулаад скуд байгаа

12 [94.230.246.6] 2025-08-05 10:48:48

хөөрхий энэ нэг юмыг яасан ч их бичдэг юмдээ, өөр оргодлуудаа бичээч кккк

Зочин [100.15.71.234] 2025-08-05 10:30:49

Тэгээд л үлгэрээ яриад ял зувёуулах ажлаа хиийгээд эхэллээ , хууль журам хаана баына аааа


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.