Ж.Банзрагчид Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төр, нийгэм, хөдөө аж ахуй, худалдааны салбарын хөгжилд оруулсан олон жилийн үр бүтээлтэй хөдөлмөр, үнэтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Жанцангийн Банзрагчийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат гардуулан өгч, баяр хүргэлээ.
Шагнал гардуулах үеэр сайд Ц.Идэрбат хэлсэн үгэндээ, “Ж.Банзрагч гуай хөдөө аж ахуй, худалдааны салбарт 40 гаруй жил тасралтгүй, үр бүтээлтэй ажиллаж, орон нутгийн хөгжил, иргэдийн амьжиргаа, худалдаа үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад бодит хувь нэмэр оруулсан хөдөлмөрийн манлайлагч юм. Түүний үнэнч шударга хөдөлмөр, ажил үйлс нь залуу үед үлгэр дуурайл болж байна” хэмээн онцлон тэмдэглэлээ.
Ж.Банзрагч нь 1967 онд Дорнод аймгийн хилийн цэрэгт цэргийн алба хаасан, 1970 онд Худалдаа бэлтгэлийн ангид нярав, 1973 онд тракторын жолооч, багийн дарга, 1980 онд Дархан сумын Нарийн бичгийн дарга, 1982-1995 онд Худалдаа бэлтгэлийн ангийн даргаар тус тус ажиллаж, 1995 оноос хувиараа мал аж ахуй эрхэлж байгаад, 2007 онд гавьяаныхаа амралтад гарчээ.
Мөн тэрбээр 1982 онд сумандаа анх удаа хүнс, барааны төрөлжсөн дэлгүүрийг нээж, ажиллах хүчин нэмэгдүүлж, шинэлэг зүйлийг сурталчилж, сум орондоо үнэтэй хувь нэмэр оруулсан байна.
Түүний хөдөлмөр бүтээлийг төрөөс өмнө нь 2016 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2020 онд “Алтан гадас” одон-гоор үнэлж байв.
































.jpg)





































Сэтгэгдэл