Трамп: Путин, Зеленский нарын уулзалт тун удахгүй болох өндөр магадлалтай

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп наймдугаар сарын сарын 6-ны лхагва гарагт Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдийн тавьсан “Путин, Зеленский хоёр уулзахыг зөвшөөрсөн үү” гэсэн асуултад хариулахдаа “Энэ уулзалт тун удахгүй болох өндөр магадлалтай” гэж хариулжээ.
Түүнчлэн Трамп уулзалт хаана болох шийдвэр хараахан гараагүй байгаа талаар тодруулсан байна. Мөн тэрбээр Москвагийн худалдааны түншүүдэд хоёр дахь хориг арга хэмжээ авахыг үгүйсгээгүй боловч "Энэ асуудлаар дараа шийдвэр гаргана” гэжээ.
Владимир Путин, Стив Уиткофф нарын уулзалт
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Уиткофф нарын Кремльд наймдугаар сарын 6-нд хийсэн уулзалт гурван цаг гаруй үргэлжилжээ. Уг уулзалтын дараа AP агентлаг Цагаан ордны нэрээ нууцалсан төлөөлөгчийн хэлснээр, Дональд Трамп наймдугаар сарын 11-нээс буюу ирэх долоо хоногт Путинтэй уулзаж магадгүй" гэж мэдээлжээ.
Үүнтэй адил мэдээллийг Германы Dpa агентлаг мөн тараасан бөгөөд Германы засгийн газрын эх сурвалжуудын мэдээлснээр, Трамп Украин дахь дайныг зогсоох асуудлаар хэлэлцээ хийхийн тулд ойрын хугацаанд Путинтэй уулзахыг хүсч байгаа аж.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын байр суурь
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Трамп, Путин нар ирэх долоо хоногт уулзах эсэх нь тодорхойгүй байна" гэж хэлжээ. Түүний хэлснээр, уулзалт болох эсэх нь талуудын яриа хэлэлцээ хүрэх ахиц дэвшлээс хамаарах бөгөөд "Уулзалтын аюулгүй байдлыг хангахын тулд их хэмжээний ажил хийх шаардлагатай" гэж нэмж хэлсэн байна.
Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [66.181.181.112] 2025-08-07 15:12:39
Путин, Трамп нар нүүр тулж уулзах нь чухал. Гэхдээ яг ямар шийдэл гаргахаа урьдчилан тохирох, Зеленскийд тавих шаардлагаа тогтох, нэгдмэл байр суурьт хүрэх хэрэгтэй байх. Тийм нөхцөлд энэ уулзалт болно!