Усны түвшин 10 см орчим нэмэгдэхийг анхааруулав

Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин өнөөдөр буюу наймдугаар сарын 19-ний өдөр 10 см орчим нэмэгдэх төлөвтэй байна. Тэрэлж, Туул /Босгын гүүр/, Сөгнөгөр зэрэг голуудын усны түвшин наймдугаар сарын 18-ны өдрийн байдлаар өмнөх өдрийнхөөсөө 10-25 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 15-25 см, Улз гол Дашбалбар сум орчимд үерийн аюултай түвшинг 5 см тус тус давсан аж.
ЦУОШГ-аас ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороотой тул дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялаж, амарч, зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.
Сэтгэгдэл