Төмсний 72, хүнсний ногооны 62 хувийг дотоодоос хангана

Улсын хэмжээнд 2024 оны эцсийн мал тооллогоор 57.6 сая толгой мал тоологдож, 2025 онд 20.08 сая толгой төл бойжуулснаар өнөөдрийн байдлаар 77.68 сая, хонин толгойд шилжүүлснээр 130 сая мал бэлчээрлэж байна. Үүнээс 2025 онд дотоодын хэрэгцээнд 7.0 сая, зах зээлд 13.0 сая толгой малыг худалдан борлуулж нийт 100 орчим сая (хонин толгойд шилжүүлснээр) малыг өвөлжүүлж хаваржуулахаар тооцож бэлтгэл ханган ажиллаж байна.
ХХААХҮ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн мэдээлэл өглөө.
Олон малтай аймгууд буюу Хөвсгөл, Төв аймагт бэлчээрийн ургамлын 2025 оны ургац тааруу, дийлэнх сумдад нь гандуу, гантай байгаа нь өвөлжилтийн хүндрэл үүсэж болзошгүй, эрсдэлт бүс нутагт тооцогдож байна. Харин Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгууд хэдийгээр малын тоо ихтэй ч бэлчээрийн ургамлын ургац, даац харьцангуй сайн байна.
- Улсын хэмжээнд 2025 онд улсын хэмжээгээр 312.8 мянган га-д үр тариа, үүнээс 272.8 мянган га-д улаанбуудай, 12.9 мянган га-д төмс, 15.9 мянган га-д хүнсний ногоо, 87.2 мянган га-д малын тэжээл, 148.5 мянган га-д тосны ургамал нийтдээ 577.5 мянган га-д тариалалт хийж өнгөрсөн оны гүйцэтгэлтэй харьцуулахад 60.7 мянган га-аар буюу 10.5 хувиар тариалалт буурсан.
- Ургацын урьдчилсан балансаар 276.4 мянган тонн үр тариа, үүнээс 255.5 мянган тонн улаанбуудай, 88.3 мянган тонн төмс, 164.1 мянган тонн хүнсний ногоо, 40.7 мянган тонн тосны ургамал, 100.5 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах төлөв гарч нийт хүн амын хэрэгцээт улаанбуудайн 64 хувь, төмсний 72.8 хувь, хүнсний ногооны 62.5 хувийг дотоодын ургацаас хангахаар байна гэв.
Сэтгэгдэл
Зочин [103.229.120.234] 2025-08-19 11:42:31
За ашгүйдээ хямд ногоо идэх нь дээ. Монголчууд монголчууддаа хайртай баймаарсан даа. Одоо малчид гэж нэг заваарсан худалч, хулгайч, зальтай, шуналтай, архичид одоо хадланнаа сайн бэлдэж аваарай даа хадлан, тэжээл, бордоо, өвс, нэмнээ, элгэвч, зоодой, гээд эм, лаа чүдэнз, цай давс, гурил будаагаа сөйн бэлдэж аваарай та нарын анхны цасаар ЗУД гэж хашгирдаг ЗАЛЬ МЭХ ЧИНЬ одоо хэрэггүй шүү. Өөрсдөө өөрсдийнхөө мал ахйуг хариуцаарай битгий худлаа яам тамга захиргаа бригадын хаа удирдлага руу дайраад байгаарай, мөн улсаас битгий тусламж авах гээд солиорцгоогоод байгаарай МАЛЧИД АААААА