Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны Гадаад хэргийн сайд нарын 10 дугаар уулзалт болж байна

Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны форум буюу ФЕАЛАК-ын Гадаад хэргийн сайд нарын 10 дугаар уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ.
Тус форумын 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй энэхүү уулзалтаар гишүүн орнууд “25 жил ба цаашдын төлөв: Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны алсын хараа” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, дүнгээр нь “Улаанбаатарын Тунхаглал” баримт бичгийг батална.
Тус уулзалт наймдугаар сарын 20-ноос 22-ны өдрүүдэд явагдах бөгөөд өнөөдөр ФЕАЛАК-ын Сангийн Удирдах зөвлөл, улс төр, соёл, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн ажлын хэсгийн салбар хуралдаанууд тус тус зохион байгуулагдав.
Зүүн Ази, Номхон далайн 16, Латин Америкийн 20 улсыг нэгтгэсэн тус форумыг Монгол Улс 2025-2027 онд бүс нутгаа төлөөлөн Бүгд Найрамдах Доминикан Улстай хамтран даргалж буй бөгөөд 2019 оноос хойш анх удаа Гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл