Улаанбуудайн хураалт эхэллээ

2025 оны улаанбуудайн анхны хураалт Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас эхэлсэн тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлжээ.
Энэ жил газар тариалангийн гол бүс нутгуудаар хур тунадас багатай, халалт, хуурайшилт ихтэй байснаас гангийн нөхцөл үүсэж, тариаланчдад хүндрэл учруулсан.
Гэсэн хэдий ч тариаланчид хуримтлуулсан туршлага, техник технологийн чадавхдаа тулгуурлан хураалтаа зохих түвшинд эхлүүлээд байна. Урьдчилсан балансаар 2025 оны ургацаар хүнсний улаанбуудайн хэрэгцээний 70 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах төлөвтэй байна.
Сэтгэгдэл